Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амрахыг дэмжив

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.10.23/-ийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амрах тухай тусгасан байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд нийтээр амардаг өдөр олон байгааг шүүмжилж байсан ч гаднын орнуудад шашны баярууд байдаг тухай дурдаж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Олон улсад шашны өдрийг энх тайван, ёс суртахуун, эрдэм ухаан, энэрэл, түүх соёлоо дээдлэх шашин, соёлын баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр буян, нүглээ дэнсэлдэг, өөрийгөө сэтгэлзүйн толинд хардаг, архи уухгүй, гэр бүлийн хүчирхийлэл хийхгүй тэвчдэг сэтгэл зүй, хүмүүжлийн ач холбогдолтой. Юу ч гэж хэлэгдсэн би энэ өдрийг тэмдэглэх нь зөв гэж бодож байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс буддын 134, христийн 196, исламын 24, бусад 10 гэсэн судалгаа байна. 2018 оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсын хүн амын 53 хувь нь буддын шашин шүтдэг, гурван хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христ, 38.6 хувь нь шашин шүтдэггүй гэсэн байна. 

Дашрамд дурдахад, Монгол Улсад бүх нийтээр амрах өдөр найм байдаг бөгөөд жилд 14 хоног амардаг аж. Харин БНХАУ-д амралтын өдөр найм, 26 өдөр амардаг бол ОХУ-д найм хоногт 15 хоног амардаг юм байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.21) 2019 оны 10 сарын 23

Хийх юмгүй гишүүд иймэрхүү хууль санаачилснаа гайхуулах ч яах вэ? Улс орон бүтээлч биш дээрмийн, луйварын , зээлийн орон болчихоод ”бурханаас” авшиг хүртээд байгааг анхаарах сөхөө алга уу? Хийж бүтээж, хийж бүтээсэн нь олон түмэндээ хүртээмж, өгөөжтэй байж гэмээнэ улс орон хөгжихөөс бус өөрт хамаагүй асуудлаар хөөрч баясаад, амарч зугаалаад хөгжсөн нэгээхэн ч улс байхгүй билээ. Бурхан биднийг өршөөн, бурхан багш авшигаа хайрла.

0  |  0
зочин(202.70.37.2) 2019 оны 10 сарын 23

Амрах нь сайхан ч Компани цалин хасах нь муухай .УИХ -ийн гишүүд шиг цалингаа хасуулдаггүй бол бүүр сайхан

0  |  0
elbegee(87.231.5.99) 2019 оны 10 сарын 23

lundee deldeeekee saarald orood baixad amraad amraad arxia uugaad bolj baina uu

0  |  0
Top