Нийтээр амрах өдрийг нэмэхгүйгээр Их дүйчин өдрийг тэмдэглэх чиглэл өгөв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 26

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.  

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд зарим асуудлыг тодруулж төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

Олон улс оронд үндэсний ёс заншилтай нь холбоотой голлох шашны тэмдэглэлт өдрийг нийтээрээ тэмдэглэдэг байна. Бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс орны 9 нь албан ёсны амралтын өдөр болгон өнгөрүүлдэг аж. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр үндэсний эв нэгдэл бэхжих, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгмийн гишүүн бүрд ёс зүйг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-очир, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ нар дэмжиж буйгаа илэрхийлэн, байр сууриа хэллээ. Ёс суртахууны хэм хэмжээг сануулж, нийтээр нь уриалж байдаг тэмдэглэлт өдөр байх нь зүйтэй гэдгийг хэлж байв. Олон улсын судалгаанаас харахад улс орнуудад нийтээр тэмдэглэн, бүх нийтээрээ амардаг өдрийн тоо дунджаар 12 байгаа бол Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар нийт 8 баярын хүрээнд 14 хоног бүх нийтээр амардаг байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн дунджаас 2 өдөр илүү байгааг салбарын сайд С.Чинзориг дуулгасан. Төсөл дэх нэр томьёог өөрчлөх, бүх нийтийн амралтын өдрийг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хуулийн зохицуулалт дахь бүх нийтийн амралтын 14 өдрийн тоог нэмэгдүүлэхгүйгээр зохицуулах байдлаар шийдэх зэрэг саналыг гаргаж байв. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, А.Сүхбат, Х.Болорчулуун нар Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.2, Арван зургаадугаар зүйлийн 16.15 дахь заалтуудыг иш татан, төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. 

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 77.3 хувь нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэлэлцэхийг дэмжив.

Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхдээ эл өдрийг олон улсад “Энх тайван, оюун санааны эв нэгдэл, ёс суртахууны эрхэмлэх өдөр” болгон тэмдэглэдэг зарчимд нийцүүлэх, нийтээр амардаг баярын өдрүүдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр зохицуулах зэрэг гишүүдээс гарсан саналыг харгалзах чиглэлийг УИХ-ын дарга өгсөн юм. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Duudee(211.36.145.130) 2019 оны 11 сарын 03

Анхнаасаа хамгын тэнэг санаа байсын. Улс орон хэцүү байхад дахиад нэмж амрах тухай ярьж байх гэж дэ

0  |  0
Иргэн(103.229.123.67) 2019 оны 10 сарын 27

Гадаадын улс орнуудаас дуурайчихмаар юмыг нь олж дуурайгаач. Ёсөн шидээрээ хэлүүлж байхдаа таарсан юмнууд шүү.

0  |  0
Багш(64.119.27.58) 2019 оны 10 сарын 27

Лайтайшд. Тэр өдөр нь амарчаад нэг хагас сайнд нөхөж ажиллана. Сургуулиудад хичээл тасраад бөөн төвөг болдог байхгүй юу. Хар малнууд ойлгохгүй юм. Үхсэнээ хийж гэртээ гэдсээ илж хэвтдийн. Үнэхээр буян хиймээр байгаа бол шөнө дунд гараад хийсэн ч болно шд

1  |  0
e(49.0.140.83) 2019 оны 10 сарын 27

zail zail yu hiisen gej amrah geed bgaan huvuihan bid amray udurgui ajillaad tatvaraa tuluud blooo bn

0  |  0
Зочин(202.9.45.235) 2019 оны 11 сарын 03

Тэгээд одоо хужаад эзлэгдэх шахаад байна шүү дээ буддаагийн шашин бол энрэх хайрлах уул усаа шүтэх ээж ааваа хүндлэх алах хядах бүх юманд энрэнгүй хандхад хэргтэй бид лам нараа хядсанаас болж өнөөдөр маш хэчүү үе их зовож байгаа хүмүүс олон байна

0  |  4
зочин(103.194.176.117) 2019 оны 10 сарын 27

Монгол улс хөгжихгүй байгаа нэг шалтгаан бол яах аргагүй шашинтай шууд холбоотой тэгээд л хөгжихгүй байгаа юм яг л Төвдүүд шиг хүнээ хөгжүүлэхгүй хар шар феодал мухар сүсэгт хэт автсан хэзээ ч хөгжих тухай бодох хэрэггүй

0  |  0
хн(77.38.148.28) 2019 оны 10 сарын 27

Бусад христийн орнууд шашны баяраа 5 едер тэмдэглэдэг байхад МОНГОЛ УЛС ганц Бурханы едертэй байхад яагаад болохгуй байгаа юм бэ

0  |  2
Munkhuu (107.77.207.127) 2019 оны 10 сарын 27

Iim huuli heltsej bdag erguunuud bhiimdaa

1  |  0
Зочин.(202.126.88.147) 2019 оны 10 сарын 27

Амрах шаардлагагүй.дараа нь христ.лал.өөр юу ч билээ шашны баяруудаар амрах уу

0  |  2
зочин(223.39.145.117) 2019 оны 10 сарын 27

тэгэг юмаа. яг боловсрол мэдлэгтэй тааруулж хууль зохиож өргөн бариад баыгааг нь хараарай. яг уих дахь хэдэн тэнэгүүд нь энийг өргөн бариад байж байна. өөр юманд толгой нь мэдлэг нь хүрэхгүйл дээ энэ хэдийн. ёстой тэнэг писданууд юмаа

0  |  2
иргэн(192.82.74.193) 2019 оны 10 сарын 27

төсдийг зөв гэж бодож байна?! амралтын өдөр болгож бжян номыг дээдлэх өдөртэй болох нь сайн хэрэг болноо?!

3  |  0
Зочин(66.181.186.249) 2019 оны 10 сарын 27

Бурхан багш, дүйцэн өдөр гэдэг нь хүмүүсийн сэтгэл санааг боймлож номхон хүлцэнгүй баылгах гэсэн шал худал зохиомол юм. Ийм ойтой болно гэдэг оюун санааны боолчилол хийж Монголчуудын мунхрал , оюуны ядуурлыг туйльд нь хүргэнэ гэсэн үг.

2  |  2
Иргэн(66.181.186.188) 2019 оны 10 сарын 27

ХОРЛОН САНААТ ОЮУНХОРОЛ ЧАВКА АВГАЙ ТЭТГЭВЭРТ ЭЭ ХЭВТЭЖ, АМАРСАН НЬ ДЭЭР... МАН-ЫН МАНГАРУУД УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ СҮЙРҮҮЛЧИХЭЭД ДАНДАА Л АЖИЛЛАХГҮЙ АМРУУЛАХ ЯМАР ”ХОРОН САНАА” АГУУЛНА ВЭ...

2  |  2
Top