С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ТАЙЛАН: Т.Чимгээтэй хийсэн уулзалт

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн зургаадугаар сарын 5-7-ны өдөр Монгол Улсад ажилласан томилолтын тайлангаас ОНЦОЛЖ байна. Тэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээтэй уулзжээ. Энэ талаар Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид тайландаа дурьдсан ба тайлангийн хэсгээс анхаарал татах хэсгийг товчлон нийтлэв. 


Т.ЧИМГЭЭТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ 
 

(Тайлангийн хэсгээс буулгав)
 

Хорих 407 дугаар ангид нэг жил 10 сарын хугацаанд хоригдсоны эцэст Т.Чимгээ өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр хорих ангийн эмнэлэгт шилжүүлсэн. Хорих ангийн эмнэлэгт шилжиж, түүний биеийн байдалд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах болсноор түүний хоригдох нөхцөл байдал нэлээд сайжирсан байна. Түүний өмнө нь хоригдож байсан нөхцөл байдал, бие мах бодь, сэтгэлзүйн хувьд хүнд байсныг тэрбээр тайлбарлав. Өнгөрсөн 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр түүнийг баривчлан хорьсны дараах нөхцөл байдал туйлын хүнд байсан бөгөөд гурван сарын турш  түүнийг ариун цэврийн зохих шаардлага хангахгүй өрөөнд хорьж байсан байна. Биеийн байдал нь доройтоход түүнд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үзүүлдэггүй байсан ба ар гэр, өмгөөлөгчтэйгөө уулзахыг түүнд зөвшөөрдөггүй байжээ.

Түүнийг 2015-2017 оны хооронд хоригдож байхад Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд нар ирж уулзсан гэж Т.Чимгээ мэдэгдсэн. Түр хорооныхон хорих ангийн эмнэлэгт түүнтэй хоёр ч удаа уулзсан байна. Нэмж дурдахад, түүнд хуульд заасны дагуу 45 хоногт нэг удаа гэр бүлийнхэнтэйгээ уулзах эрх бий. 

Төлөөлөгчдөд өгсөн мэдээллээр 2015 оны наймдугаар сард баривчлагдсанаас нь хойш эхний хэдэн өдрийн турш Т.Чимгээг мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн удаа айлган сүрдүүлэх, дарамтлах, доромжлох үйлдэл хийгдсэн аж. Түүний хоригдож байсан өрөөний гаднаас нялх хүүхдүүдийн уйлж буй чимээг хэрхэн сонсгож, хүмүүс түүнийг хэрхэн хамаагүй доромжилж, айлган сүрдүүлэх  гэж хараан зүхэж байсан тухай тэрбээр өгүүлэв. Т.Чимгээ төлөөлөгчдөд мөн мэдээлэхдээ 2015 оны есдүгээр сарын  8-нд хэрэг бүртгэгч байцаагч нь маргааш  /2015 оны есдүгээр сарын 9-ний өдөр/ түүнийг полиграфийн сорилд орно гэж хэлсэн гэв. Т.Чимгээгийн хэлснээр сорилын өмнөх өдөр Ц.Амгаланбаатарыг өрөөнд оруулж ирсэн байв. Тэрээр хагас нүцгэн, тамхи татсан байдалтай байв. Т.Чимгээгийн хэлснээр түүнийг доромжилж, заналхийлсэн үг хэллэг хэрэглэн дарамталж хэрэг хүлээлгэх зорилгоор Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь авч ирсэн гэв. Түүний байгаа эмзэг байдлыг харгалзан 2015 оны есдүгээр сарын 9-нд полиграфийн сорилд оруулахыг хориглосон байж. Гэтэл хэрэг бүртгэгч нь түүнийг худал хэлж байна хэмээн буруутгаж, сорилыг хүчээр явуулсан тул амжилтгүй болжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө Т.Чимгээ есөн сарын турш зоорь өрөөнд хоригдож байв. Түүнийг цагдан хорих нөхцөл маш хүнд байсан байна. Хэргээ хүлээхийг албадахын тулд сэтгэл зүйг нь доройтуулах гэж оролдсон хэмээн тэрээр тайлбарлав. Т.Чимгээгийн хэрэг бүртгэгч байцаагч нь хэргээ хүлээсэн мэдүүлэг бичүүлэх гэж байнга шахаж, дээрэлхдэг байсан ч тэрээр бичихээс үргэлж татгалзаж иржээ. Гэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Т.Чимгээг цагдан хорих өөр байр руу шилжүүлснээр хоригдох нөхцөл байдал нь үл ялиг сайжирч шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой болсон аж.Төлөөлөгчдөд мэдээлснээр Т.Чимгээгийн эсрэг гаргасан шүүхийн шийдвэрийн цорын ганц нотлох баримт нь Ц.Амгаланбаатарын мэдүүлэг байв. Учир нь, Т.Чимгээ гэмт хэрэг үйлдсэн гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй аж.

Төлөөлөгчдийн ажигласнаар Т.Чимгээд бие мах бодийн эрүү шүүлт тулгаагүй ч хоригдож байх хугацаанд нь тасралтгүй дарамталж, айлган сүрдүүлж байсан байна. Т.Чимгээгийн хэрэг бүртгэгч байцаагч охиныг нь түүний үйлийн үрээр авто тээврийн осолд орж, нас барсан хэмээн мэдээлж, буруутгасан нь дарамт шахалт дээд цэгтээ хүрсний илрэл байв. Төлөөлөгчид Т.Чимгээгийн охины үхлийг санаатай, эсвэл эрх баригчдын мэдэгдсэний дагуу санамсаргүй байдлаар тохиосон  эсэхийг тодорхойлох боломжгүй байв. Т.Чимгээгийн итгэлийг эрс бууруулсан байна. Тэрбээр төлөөлөгчдөд хэлэхдээ эрүүдэн шүүсэн талаар гомдол гаргах боломжгүй байсан учир нь, тэрбээр охиныхоо үхэлд өөрийгөө буруутгаж, айдаст автаж сэтгэцийн хувьд эмзэг байсан гэв. Т.Чимгээ төлөөлөгчдөд давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Монголын шүүх засаглалын тогтолцоонд бүрэн итгэхээ больсноо хэлэв. Гэсэн ч зөвхөн улс төрийн шийдлээр л энэ хэрэг нэгэн өдөр дуусна гэдэгт тэрээр итгэлтэй буйгаа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Azaza(202.126.89.153) 2025 оны 03 сарын 13

Aztai 2 hvnshvv....hvn alchaad odoo sullagdana geed bj baidag .

1  |  1
Azaza(202.126.89.153) 2025 оны 03 сарын 13

Aztai 2 hvnshvv....hvn alchaad odoo sullagdana geed bj baidag .

1  |  2
ичиг ичиг(103.10.22.136) 2025 оны 03 сарын 13

Зовлон зохиож тоглохоо болиочээ.

1  |  1
Zochin(202.126.89.240) 2025 оны 03 сарын 13

NAAD HUNEE SULLAACG EE!! YMAR AIMAAR TOR ULS, HUULI TSAAZ GEJ IIM NOVSHIIN YUM BAIDGIIN,,, TER NYAMDORJ, ELBEGDORJ 2- IIG BARIJ HORIVOL TAARNA !!!!!!!!

3  |  0
Be(202.55.188.44) 2025 оны 03 сарын 13

Notlogdood l yalaa awsan blgvi. Nyamka zandanguud ulairaad bgagiin tsaana ix sonin yum bga bx gej svvluun uyd xarax bolson. 3 shatnii shvvxiin shiidwer garaa bizde. Xuuli togtoogch bj xuulias deegur sulla ged bgag l oilgohguimda.

2  |  4
Be(202.55.188.44) 2025 оны 03 сарын 13

Notlogdood l yalaa awsan blgvi. Nyamka zandanguud ulairaad bgagiin tsaana ix sonin yum bga bx gej svvluun uyd xarax bolson. 3 shatnii shvvxiin shiidwer garaa bizde. Xuuli togtoogch bj xuulias deegur sulla ged bgag l oilgohguimda.

2  |  4
Хха(103.57.93.134) 2025 оны 03 сарын 13

Нотолгоо нь хаана байна гэж л хэлдэг байсан гэсэн эвгүй хүүхэн дээ

2  |  3
Зочин(192.82.69.230) 2025 оны 03 сарын 13

Чимэгээ Содномдаржаа хоерыг их муухай хэлмэгдуулэж байгаа даа.

4  |  2
Сахиус (64.119.23.182) 2025 оны 03 сарын 13

Хүн амьны хэрэгтэй хүний үс наснаасаа өмнө бууралтдаг жамтай Чимэгээгийн үс хар бна шүүх хуралд орох гээд хараар будсан гэж хэлэх үү энэ хэрэгт том улс төрчидөөс хэн холбогддог билээ хэний үс наснаасаа эрт бууралтлаа ард түмэн мэднэ энэ эхийг одоохон сулла амьд гэрч биш гэсэн эмэгтэй нь өндөр эрэгтэйн намхан 2 хүн байсан гэж ам зураг тухайн үед гарсан одоо 3 хүн эр нь өндөр эм нь намхан болж хувирсан энэ бол Эбэ Үүлийн зохиосон зохиол Хурц гинёрал болох гэж энэ хүмүүсийг хэлмэгдүүлсэн болно

7  |  1
Энхпүрэв(202.9.44.239) 2025 оны 03 сарын 13

Наад хүн чинь хийгээгүй ш дээ хэнд ч оилгомжтой шүү дээ. Хийсэн хүн нь мэдэгдэж байна шүү дээ\n

4  |  0
Зочин(202.9.43.217) 2025 оны 03 сарын 13

Хуулийн процессын дагуу л суллана шүү дээ\nНотлох баримт тай болоод л ял өгсөн байж таарна\n Эрүүдэн шүүсэн юм байхгүй юм биш үү\nДарамталсан гээд хүн амины хэрэг хүлээнэ гэж юу байхав\nТолгойг нь илж суугаад байх байсан юм байх даа

3  |  6
ЗОЧИН(202.9.43.217) 2025 оны 03 сарын 13

Захиалагч нь тодорхой гэсэн шүү дээ ХЗ сайд\nЗАХИАЛАГЧИИГ ЗАРЛААЧ ЭЭ\n ЗАХИАЛАГЧ НЬ ЗАХИАЛСАН ХҮНЭЭ МЭДНЭ

2  |  1
ээж(202.21.127.168) 2025 оны 03 сарын 13

удаан хугацаанд дарамтлуулаад, эрхээ зөрчүүлээд нохойноос дор нөхцөлд байвал үүнээс ч дор аймаар царайтай л болох байх шүү. ядарсан эмэгтэй хүний л царай байна. хүний үнэргүй новш оо.

6  |  0
зочин (45.117.32.6) 2025 оны 03 сарын 13

Ямар ч хүний ой санамжинд 20 жил өнгөрсөн ч царай төрх нь үлдсэн байх ёстой .Булган мэдэхгүй байна гэж.хэзээ ч үгүй.Үүний цаана улс төрчдийн шоу давхар харагдаад байгаа юм.

4  |  1
зочин(202.179.24.250) 2025 оны 03 сарын 13

яасан ч эвгүй царайтай хүүхэн бэ, харц энэтэр бол хүйтэн ч гэж жигтэйхан аймаар . Үнэн хаана байгааг мэдэхийн арга алга даа

2  |  8
Зочин(66.181.185.39) 2025 оны 03 сарын 13

Бат-Үүл Булган хоёр чинь явалддаг байсан хүмүүс шүү дээ бие биенээ хаацайлах нь тодорхой

1  |  0
зо(202.9.45.78) 2025 оны 03 сарын 13

тэгээд алсаан гээд хэлэх үү энэ 3 ойлгомтой гарцаагүй үнэн энэ аймаар хүүхэн

2  |  2
Рр(122.201.22.159) 2025 оны 03 сарын 13

Булган энэ хүмүүс алаагүй гэж хэлсэн байдаг юм тэгээд энэ хэдийн шүүх хуралд цорийн ганц амьд гэрч Булганын оруулаагүй байдаг юм ийм балай юм дэлхий дээр өөр хаанч байхгүй

11  |  1
Mongol yalna (172.58.136.61) 2025 оны 03 сарын 13

Hurtsi avga ah nariin hamt zorigiig alsan zahaalga ugsun hun tuuniig atg teg darga bolgoj haahaar zahej ba

5  |  0
Иргэн(103.26.195.247) 2025 оны 03 сарын 13

Булган хамсаатан шүү

5  |  0
Mgl(221.165.178.144) 2025 оны 03 сарын 13

Oilgomjtoishdee. Elbegdorj Batvvl 2r oos gartsaa bgvi shvv de Amid mortloo vhsen ymshig ybdag 2r shvv de

6  |  0
Эрдэнэбат(66.181.161.124) 2025 оны 03 сарын 13

Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье

4  |  0
иргэн(66.181.161.115) 2025 оны 03 сарын 13

Хун алсан алуурчид арай л ондоо сэтгэхуй. Биеэ авч яваа байдалтай болсон байдгийн. Чимгээгийн хувьд тийм юм юу ч алга даа

11  |  1
Нүгэлгүй амьдар(202.55.188.82) 2025 оны 03 сарын 13

Чимгээ Содномдорж аа хоёр алуурчид биш ээ итгэлтэй байна харин алуурчныг хамгийн сайн мэдэх хүн булган захиалагч нь элбэгдорж бат үүл Багабанди Энхсайхан нямдорж Очирбат гүйцэтгэгчид нь хурцын бүлэглэл

24  |  1
Б(43.242.243.130) 2025 оны 03 сарын 13

Булган гэж арчаагүй пизда үнэнг мэдэж бгаа хэлээчээ

13  |  0
Лоолоо(43.242.243.130) 2025 оны 03 сарын 13

Сулалаачээ гэмгүй хүмүүс шүү дээ алуурчин булгантай хуувилдсан бж болно шдээ малгайгаа гэрт нь орхиж гараад улсын баатар болоод шудрага хүнийг замаасаа зайлуулсаны төлөө албан тушаал энэ тэр ерөнхийлөгч болоод. Амьд гэрч байсаар байхад илэрүүлж чадахгүй новш гэж ийм хууль байдаг юмуу

9  |  1
иргэн (139.5.216.117) 2025 оны 03 сарын 13

энэ 2 хүнийг алуурчид гэж итгэж явдаг эргүү толгойнууд бас бдг бн шүү .. хүн чанараа гээсэн үхдэлүүд л ингэж санадаг бх .даа

10  |  0
лохмо(66.181.161.107) 2025 оны 03 сарын 13

цөхөрсөн ядарсан хүний харц байнадаа суллааачээ новшнуудаа үйлийн үрээ эдлэх цаг ирнээ лалруудад

14  |  0
Зочин(203.91.115.53) 2025 оны 03 сарын 13

Энэ хэргийг илрүүлэх хугацаа хангалттай байлаа МАН АН 2 намын хэсэг бүлэг хүмүүс нэгдэж илрүүлэх сонирхолгүй бна

5  |  0
Иргэн(202.126.89.163) 2025 оны 03 сарын 13

Аа?! мэдэхгүйдээ?! 20 гаруй жилийн дараа алуурчид үнэнгээ хэлэх үү?!

7  |  1
Teneg shuuh(98.113.248.233) 2025 оны 03 сарын 13

Hoorhii doo.

7  |  1
Teneg shuuh(98.113.248.233) 2025 оны 03 сарын 13

Hoorhii doo.

9  |  2
зочин(202.9.44.237) 2025 оны 03 сарын 13

юугийн нь хүлээсэн юм бэ. энэ үйлээ эдэлсэн хоёр хүнийг яаралтай суллаж, тэр даварсан яргачид болох хурц, эрдэнэбат гэсэн бузар муухай амьтаддаа яллаач!

17  |  1
зочин(202.9.44.237) 2025 оны 03 сарын 13

юугийн нь хүлээсэн юм бэ. энэ үйлээ эдэлсэн хоёр хүнийг яаралтай суллаж, тэр даварсан яргачид болох хурц, эрдэнэбат гэсэн бузар муухай амьтаддаа яллаач!

13  |  1
G(202.9.44.59) 2025 оны 03 сарын 13

Gurger aluurchin ym

3  |  10
Close menu