С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ТАЙЛАН: Худал мэдүүлэг ба эрүүдэн шүүлт

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн зургаадугаар сарын 5-7-ны өдөр Монгол Улсад ажилласан томилолтын тайлангаас ОНЦОЛЖ байна. Тэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийн талаар тайландаа дурджээ. Энэ талаар Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид тайландаа дурьдсан ба тайлангийн хэсгээс анхаарал татах хэсгийг товчлон нийтлэв. 


-ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭЛГЭХЭЭР ЭРҮҮДСЭН ТУХАЙ-

Төлөөлөгчдийн томилолтоос өмнө С.Зоригийн хэрэгт яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг харгисаар эрүүдэн шүүж, хүнлэг бусаар хандаж байгааг харуулсан дүрс бичлэг ил болов. Агуулгыг тодруулж дүгнэлт хийхийн тулд төлөөлөгчид дүрс бичлэгийг үзүүлэхийг шаардсан.
Эрх баригчид хэдийгээр төлөөлөгчидтэй нээлттэй яриа хэлэлцээ хийх хүслээ илэрхийлсэн ч Ерөнхий прокурорын орлогч, Түр хорооны гишүүд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар бүгд төлөөлөгчидтэй бичлэгийг хуваалцахаас татгалзаж байсан. Бичлэгийг хуваалцахад гарах хариуцлагыг хэн ч хүлээхийг хүсэхгүй байгаа мэт сэтгэгдэл төлөөлөгчдөд төрсөн. Гэсэн хэдий ч төлөөлөгчид УИХ-ын даргад цөхрөлтгүй хүсэлт гаргасны дараа ТЕГ бичлэгийн хуулбарыг өгч, төлөөлөгчид түүнийг Төрийн ордон дотор үзэх боломжтой болсон.
 

  • Б.Содномдаржааг эрүүдэж буй дүрс бичлэгээс
     

Эхний хэсэгт Б.Содномдаржаагийн 2015 оны наймдугаар сарын 31-нд баривчлагдсан өдрөөс хойш буюу 2015 оны есдүгээр сарын 1-6-ны өдрүүдийн бичлэг байсан. Эрх баригчид мэдээлж буйгаар түүнийг баривчилж, цагдан хорих нь мөрдөн байцаалтын ажиллагааны  хэсэг байв. Бичлэгт Б.Содномдаржаа нь зоорь өрөөнд хоригдож байгаагаар гарав.Тэрбээр Ц.Амгаланбаатар болон ТЕГ-ын ажилтантай хамт нэг хорих өрөөнд байсан. Хорих өрөө нь нарийхан, наад захын тоноглолгүй /жишээлбэл: Бие засах хэсгийн оронд хувин тавьсан байсан. Тагнуулын ажилтан хорих өрөөнд чөлөөтэй орж, гарч байхад Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар тэнд зургаан өдөр байсан.

Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг хэд хэдэн удаа цохиж, өшиглөж, сэгсчиж, мөн хэргээ хүлээхийг шахаж байсныг төлөөлөгчид ажигласан. Мөн Б.Содномдаржааг дотуур хувцаснаас бусад хувцсыг хүчээр тайлуулж, нуруундаа гараа авсан чигт нь явган суулгаж байсныг төлөөлөгчид тэмдэглэв. Түүнийг тэр байдалтай нь хэдэн цагийн турш байлгасан нь түүнд хүндээр нөлөөлж эхлэв. Тэрээр зогсохыг хүссэн ч хоёр тарчлаагч түүнийг үргэлжлүүлэн явган суухыг албадна. Эхний гурван өдөр түүнд нойр, хоол, ус огт өгөөгүй байна. Б.Содномдаржаа нь хэрэг хүлээхгүй байгаад Ц.Амгаланбаатар болон ТЕГ-ын ажилтан нар хорсож 2015 оны есдүгээр сарын 5-ны өдөр илт догшин болж байв. Бичлэгт Б.Содномдаржаа явган суухаас татгалзсанд Ц.Амгаланбаатар түүн дээр хувинтай шээс асгаж байгааг харуулсан. Тэрээр үргэлжлүүлэн эсэргүүцэх үед Тагнуулын ажилтан Б.Содномдаржааг маш ихээр зодож түүнийг албадан явган суулгасан.

Төлөөлөгчдийн тэмдэглэснээр 2015 оны есдүгээр сарын 6-ны өдөр Ц.Амгаланбаатар хорих өрөөнөөс гарч байхад Б.Содномдаржаа тагнуулын ажилтантай хамт үлджээ. Дараа нь тэр хоёрын хорих өрөөнд хууль сахиулах байгууллагын ажилтан орж ирээд Б.Содномдаржааг үг хэлээр доромжилж, хүчээр суниалгаж, түүнийг гараа ардаа авхуулж явган суулгажээ.

Бичлэгээс үзэхэд Б.Содномдаржааг зодох, хүнд байрлалтай байлгах, унтуулахгүй байх, хоол унд, усыг нь хориглох зэргээр хэрцгий үйлдлүүд гарсан гэж төлөөлөгчид дүгнэв. Төлөөлөгчид Б.Содномдаржаад холбогдох хэргийн явц хангалтгүй байгаа нь түүнийг цагдан хоригдсон эхний зургаан хоногийн хугацаанд түүний хуулийн зөвлөх,  гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хориглосонтой холбоотой гэдгийг анзаарсан. Төлөөлөгчид уг бичлэгт Б.Содномдаржаагийн эхний зургаан өдрийн 24 цагийн тэмдэглэлийг бүтнээр нь гаргаагүй болохыг тэмдэглэв. Гэсэн ч төлөөлөгчдийн үзсэн хэсэг түүнийг эрүүдэн шүүсэн гэдгийг батлав.
 

  • Т.Чимгээтэй зүй бусаар харьцаж буйг харуулсан дүрс бичлэгийн хэсгээс
     

С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхээр Т.Чимгээг хэрхэн үг хэлээр дарамталж, зүй бусаар харьцаж буйг харуулсан бичлэгийн хэсгээс төлөөлөгчид үзэв. Т.Чимгээ 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр баривчилж хорьсон байдаг. Төлөөлөгчдөд үзүүлсэн дүрс бичлэг нь Т.Чимгээгийн 2015 оны есдүгээр сарын 8-9 ний шилжих шөнийн хоригдож буй хэсгээс таслан харуулжээ. Т.Чимгээ зоорь давхарт хүний наад захын  хэрэгцээ шаардлагыг үл хангах нэгэн жижиг өрөөнд хоригдож буй нь харагдаж байсан. Эрх баригчдын төлөөлөгчид хэлснээр Т.Чимгээ 2015 оны есдүгээр сарын 9-ний өдрийн өглөө полиграфийн /организмын хариу үйлдлийг бүртгэгч багаж/ багажаар шалгуулах ёстой байж.

2015 оны есдүгээр сарын 8-ны шөнө Ц.Амгаланбаатар хагас нүцгэн тамхи татсан байдалтайгаар Т.Чимгээгийн өрөөнд орсон. Бичлэгт Т.Чимгээ нь маш их айсан, хөдөлгөөнгүй хөшсөн байдалтай байгаа нь харагдсан. Бичлэгийг шинжвэл Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлж байв. Т.Чимгээ дараа өдөр полиграфийн багажаар шалгуулах байсан тул Ц.Амгаланбаатар түүний сэтгэлзүйн байдлыг дордуулж, арга заль хэрэглэн мэхлэх оролдлого хийж байсан. Улмаар шоронгийн харуул гэмээр нэгэн хүний тушаалаар  Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн өрөөнөөс гарч байгаа нь харагдсан. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Овгон(178.162.8.66) 2019 оны 10 сарын 28

Эргэлзээд байгаа алуурчид мон уу,биш уу? Гэдгийг тодорхойлоход Элбэгдорж,Бат-Уул нарын тухайн уеийн ярианаас ойлгож болох юм.Элбэгдорж бол мэрэгжилийн алуурчин шиг ярьж байсан гэтэл олон хуухэдтэй ходооний залуус алуурчин болж таарсан Монголчууд эрт дээр уеэс уртэй хун хуний мууг ухдэггуй юм гэдэг байсандаа.Зан заншил минь хаашаа угуй болчихсон юм боллоо.

0  |  0
нууц(66.181.161.26) 2019 оны 10 сарын 26

энэ нь тэгээд яг үнэн үү хэрэв тагнуулын байгууллага нь тэр камерыг нь мэддгүй гэж үү энэ2г яагаад онцлоод байгаа юм өрөөнд байгаа камерыг л олж хараагүй мэдээгүй гэж байх уу тагнуулын байгууллага шүү дэн ер нь яг юу болоод байгааг мэдэх юм алга 1 хэсэг нь алсан нөгөө хэсэг нь үгүй гээд л байх энэхүү жүжиг бол сонгуулийн сурталчилгаа юу яг юу вэ!!!!!!!!!!

0  |  0
иргэн(64.119.24.165) 2019 оны 10 сарын 26

эрх баригчид гэдэг чини одоо цагт бол эрх бүхий доромжлогчид л болчихсон шүү дее энэ 2 иргэний хуви заяагаар наадагсад нэгэн цагт үйл тамаа эдэлж .үхээрийн бугтай нөхцөнө дөө та нар

1  |  0
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 25

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  1
Yooyo(98.113.248.233) 2019 оны 10 сарын 26

Ene medeeg yadan ih tavidag yum be? Tegeed tsaashaa yu bolood bna? Mongold shuuh gej bna uu?

1  |  0
Yooyo(98.113.248.233) 2019 оны 10 сарын 24

Ene medeeg yadan ih tavidag yum be? Tegeed tsaashaa yu bolood bna? Mongold shuuh gej bna uu?

0  |  0
Зочин(203.91.115.56) 2019 оны 10 сарын 26

даанч дэ хэлэх үг алга,Төр байна гэжүү дээ,Бид төргүй юм биш үү\n

3  |  0
болд(66.181.161.107) 2019 оны 10 сарын 26

суллаачээ новшнуудаа

1  |  1
Top