Эрдэмтэд ОХУ-д айлчилж байна

2019 оны 10 сарын 23

ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл  тэргүүтэй манай эрдэмтэд Оросын Шинжлэх ухааны Академийн урилгаар ОХУ-д  албан ёсны айлчлал хийж байна.

Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн 50 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн сард ОХУ-ийн ШУА-ийн Ерөнхийлөгч  А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилсан билээ. Тэрбээр  ойн баярын хуралд оролцохын зэрэгцээ  Монгол, Оросын ШУА-иуд хамтран ажиллах шинэчилсэн гэрээ байгуулсан билээ.

Хагас зуун жилийн түүхтэй Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн ойг  ОХУ-д мөн тэмдэглэн өнгөрүүлж, тус үйл явдалтай холбоотой эрдэм шинжилгээний хурлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Тус хуралд оролцох айлчлалын бүрэлдэхүүнд академич Р.Барсболд, Д.Доржготов, Ч.Дугаржав, Б.Бямбаа, А.Дулмаа болон ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, Биологийн хүрээлэнгийн захирал Я.Адьяа нар багтжээ.

Манай эрдэмтэд айлчлалынхаа хүрээнд  ойн баярын хуралд оролцож, Улаанбаатарт байгуулсан гэрээг хэрэгжүүлэх “Замын зураглал”-д  гарын үсэг зурлаа. Мөн хоёр орны Шинжлэх ухааны Академийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгаа, төслийг хэрэгжүүлэх талаар дугуй ширээний ярилцлага уулзалт хийж, тус улсын Газарзүйн Нийгэмлэг,  Шинжлэх ухааны Академийн Экологи Эволюцын хүрээлэнд зочилсон байна.

 

Эх сурвалж: ШУА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batzandan(192.82.75.209) 2019 оны 10 сарын 24

Nano humuus

0  |  0
Top