С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ТАЙЛАН: Ц.Амгаланбаатар харамсаж байгаагаа илэрхийлжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн зургаадугаар сарын 5-7-ны өдөр Монгол Улсад ажилласан томилолтын тайлангаас ОНЦОЛЖ байна. Тэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатартай уулзжээ. Энэ талаар Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид тайландаа дурьдсан ба тайлангийн хэсгээс анхаарал татах хэсгийг товчлон нийтлэв. 


-Ц.АМГАЛАНБААТАРТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ-

Төлөөлөгчид Улаанбаатар хотын зүүн хэсэгт байрлах чанга дэглэмтэй хорих ангид буй Ц. Амгаланбаатартай уулзсан. Уулзалтад УЕПГ-ын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар байлцав. Д.Отгонбаярын мэдээлснээр Ц.Амгаланбаатар нь нэгэн зэрэг ялтан ба гэрч тул түүнийг тусгай хамгаалалтад авсан гэв.

Ц.Амгаланбаатар нь өөрийгөө мөн онц ноцтой хэргийг нуун дарагдуулах авлигын тогтолцооны хохирогч болсон гэж төлөөлөгчдөд тайлбарлав. 2004 онд таксины жолоочийг хөнөөсний тул 2007 онд Ц.Амгаланбаатарт цаазын ял оноосон. 2010 онд хяналтын шатны шүүх түүний ялыг бууруулж 25 жилийн хорих ял болгосон. 2012 онд ээжийнх нь биеийн байдал маш муудсан тул түүнтэй уулзахыг ихэд хүсдэг байснаа Ц.Амгаланбаатар хэлсэн. Тиймээс хоригдох ялаа бууруулах үүднээс өөрөө үйлдээгүй хэргийг үйлдсэн болон мэдүүлэг өгчээ. Гэсэн ч түүний мэдүүлэг хэзээ ч найдвар, үнэмшилтэйд тооцогдоогүй. Ц.Амгаланбаатарын хэлснээр ямар ч хамаагүй хэрэг хүлээх нь ялыг бууруулахад тус болохгүй, харин оронд нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээвэл өвчтэй ээжтэйгээ уулзах боломж нээгдэнэ гэж тухайн үед нэг өрөөнд хамт хоригдож байсан хоригдогч түүнд ярьжээ. Амиа алддаг өдрөө С.Зориг цагаан цамцтай байсан гэвэл мэдүүлэг нь илүү үнэмшилтэй болно хэмээн тэр хоригдогч Ц.Амгаланбаатарт хэлжээ. Ийнхүү С.Зоригийн амийг хөнөөсөн хэмээх мэдүүлэг захидлыг Ц.Амгаланбаатар 2013 оны зургаадугаар сард бичжээ.

Чанга дэглэмтэй хорих руу шилжүүлэхээс өмнө Ц.Амгаланбаатарыг дамжин өнгөрүүлэх газарт (мөрдөн байцаах төв) хорьж байжээ. Тэрбээр улс төрийн сэдэлтэй өндөр түвшний албан тушаалтнуудын оролцоотой үйлдэгдсэн байж болох аллагын хэргийн ноцтой байдлыг ухаармагц өөрийн гаргасан хуурамч мэдүүлэгтээ эргэлзэж эхэлсэн тухайгаа төлөөлөгчдөд тайлбарлав. Өмнө нь хамт хоригдохдоо С.Зоригийг хөнөөсөн гэж мэдүүлэхийг зөвлөж байсан этгээд мөрдөн байцаах төвд байхад нь гэнэт зочилж түүнийг ятган гурван өдөр хамт байжээ. Тэрбээр дахин зочилж ирнэ гэдгээ Ц.Амгаланбаатарт амлаж байжээ. Өмнө нь хамт хоригдож байсан этгээд түүнтэй ийнхүү чөлөөтэй ирж уулзахаас гадна тагнуулын ажилтнууд түүнийг таньдаг мэт байдал нь хачирхалтай санагдсан гэж Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлсэн. Өмнө нь хамт хоригдож байсан этгээд үнэн хэрэгтээ тагнуулын ажилтан байжээ хэмээн Ц.Амгаланбаатар сэжиглэжээ. Ц.Амгаланбаатарыг улам илүү ятгахын тулд тагнуулын ажилтнууд Ерөнхийлөгчийн өршөө үзүүлж цаашдаа гадаадад амьдруулахыг амлахын сацуу түүнд гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байжээ.

Ц.Амгаланбаатар 2013 онд мэдүүлгээсээ няцаж, худал хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрснөө төлөөлөгчдөд хэлэв. Энэ нь хэргийн ноцтой байдал, түүнд үзүүлж буй дарамт нэмэгдсэнтэй холбоотой байв. Гэсэн хэдий ч тагнуулын ажилтнууд одоо буцахад хэтэрхий оройтсон гэж мэдэгдээд түүнийг болон гэр бүлийнхнийг нь заналхийлж эхэлсэн байна. 2013-2015 онд Ц.Амгаланбаатар чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байв.

Түүнийг хоёр жилийн турш хүнтэй уулзах эсвэл хуульчийн зөвлөгөө авах эрхийг нь түдгэлзүүлсэн байв. Түүнтэй уулзаж байсан цорын ганц хүн нь тагнуулын ажилтнуудын зааврыг дагаж мөрдөхгүй бол гэр бүлийг нь хөнөөнө хэмээн сүрдүүлж байсан Сөрөг тагнуулын газрын дарга Мөнхбат байв. Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлэхдээ тэрээр хоёр жилийн турш тагнуулын ажилтнуудын үзүүлсэн сэтгэлзүйн болон бие мах бодийн эрүүдэн шүүлтэд өртөж байсан гэв. Хоёр сэжигтний нэр өгөхгүй бол хүүхдийг нь хөнөөнө хэмээн сүрдүүлсэн тул тэрээр сүүлдээ хэлснийг нь биелүүлжээ.

Мөн Т.Чимгээг гэм буруугаа хүлээх хүртэл нь сэтгэлзүйн хувьд эрүүдэхийг сөрөг тагнуулын ажилтнууд зааж өгсөн гэж Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлсэн. Т.Чимгээгээр хэргийг хүлээлгэж чадвал түүнд таван сая төгрөг өгөхийг амласан байв. Тэрбээр гэм бурууг нь шахан хүлээлгэхээр Т.Чимгээгийн хорих өрөөнд орсон, Б.Содномдаржаад бие мах бодийн болон сэтгэл санааны дарамт учруулж, тамлан зовоосноо батлав. Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлэхдээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт мессеж хэзээ ч илгээгээгүй, харин 2014 онд тэдэнтэй утсаар ярьсан гэв. Ц.Амгаланбаатар нь түүнийг Б.Содномдаржаагийн хорих өрөөнд 2015 оны есдүгээр сард оруулсны дараа мессеж тухай мэдсэн гэв.

Ц.Амгаланбаатарын хэлснээр сөрөг тагнуулын албаны ажилтнууд түүнд С.Зоригийн амьдарч байсан байрыг дүрсэлж, Б.Булганы нуруун дээрх сорви зэрэг тус хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн аж. 2013 оны долоодугаар сард сөрөг тагнуулын албаны дарга Мөнхбат түүнтэй уулзаж, хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. С.Зориг, Б.Булган нарыг 16 насандаа мэддэг байсан гэдэгт итгэх ямар ч шалтгаан байхгүй нь хэрэг зохиомол гэдгийг харуулж байна хэмээн Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд мэдэгдсэн. Мөн 2015 оны шүүх хуралд гэрчээр орж, түүнийг нөгөө хоёр сэжигтний хамт таньсан гэх гол гэрчүүд 1998 онд тэднийг гэмт этгээдүүд гэж таньж чадаагүйг тэрбээр тэмдэглэв.

Тэгсэн атлаа гэрчүүд тус хэргийн бүх нарийн ширийн зүйлсийг 17 жилийн дараа гэнэт санаад түүнийг болон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг амархан таньсан нь Ц.Амгаланбаатарт хачирхалтай санагдсан аж. Прокурорын гаргасан гол гэрчүүд нь бүгд худалч хүмүүс гэж Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлсэн. Тэдний нэг нь Э.Бат-Үүл (Бат-Үүл нь зоригийг хөнөөгдөх үед Ардчилсан намын гишүүн байсан.

Тэрбээр 2012 онд Улаанбаатар хотын даргаар сонгогдсон болно. Хэдэн жилийн турш Э.Бат-Үүлийг зарим өндөр албан тушаалтнуудын хамт С.Зоригийн аллагын хэрэгтэй холбоотой гэх цуу яриа гарч байсан), Б.Булган нар хэргийг үйлдүүлэхээр Ц.Амгаланбаатар болон хоёр ялтанд дөрвөн сая төгрөг өгсөн хэмээн мэдүүлсэн биеэ үнэлэгч байжээ. Ц.Амгаланбаатар үүнийг эрс үгүйсгэж байлаа. 2018 оны арваннэгдүгээр сард тагнуулын ажилтан түүнтэй уулзахдаа Б.Булган, Э.Бат-Үүл нар энэ гэмт хэргийн яллагдагчаар татагдах гэж буй тул түүнд тохиолдсон зүйлүүдийг хэнд ч хэлэхгүй байхыг зөвлөсөн хэмээн тэрбээр Төлөөлөгчдөд мэдээлсэн.

Ц.Амгаланбаатарыг 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр чанга дэглэмтэй хорих ангиас шинэ цагдан хорих байр руу шилжүүлсэн ба тэнд хоригдох нөхцөл байдал нь дээшилсэн хэмээн төлөөлөгчдөд мэдэгдэв. Ц.Амгаланбаатар Төлөөлөгчдөд мэдээлэхдээ тэрбээр Ерөнхий прокурор болон цагдан хорих газрын дарга нартай уулзаж Түр хороонд захидал бичиж, мэдүүлгээ эгүүлэн татах хүсэлт гаргавал ямарваа нэгэн үр дагавар гарах эсэхийг асуусан гэв. Улсын Ерөнхий прокурор, Цагдан хорих газрын дарга нар Ц.Амгаланбаатарыг аливаа шахалт дарамтаас сэргийлж, хамгаалалтад авахыг нотолж, харин хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй байхыг хүсжээ.

Захидалдаа (Амгаланбаатарын бичсэн захидлын хувь нь албан ёсны орчуулгын хамтаар дагалдах баримт бичгүүдэд хавсрагдсан болно.) Ц.Амгаланбаатар С.Зоригийг хөнөөгөөгүй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн Ц.Амгаланбаатар Төлөөлөгчдөд хандан хэлэхдээ хэрэв 2013 онд тэрбээр хуульчийн зөвлөгөө авч чадсан гэмт хэрэг үйлдсэн тухай мэдүүлэхгүй байх байсан ба Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ч мөн тус мөрдөн шалгах ажиллагаанд оруулж гэмт хэрэгт чирэхгүй байсан гэв. Тэрбээр хийсэн үйлдэл, гаргасан шийдвэртээ харамсаж буйгаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэлмэгдэл(202.9.43.82) 2019 оны 10 сарын 30

ЖИНХЭНЭ АЛУУРЧИД НЬ ЦАГААН МАЛГАЙГАА МАРТСАН БАТҮҮЛ ЭЛЭБЭГЭ ГОНЧИГДОРЖ

0  |  0
gsfdssa(202.21.109.149) 2019 оны 10 сарын 28

aluurchin hezee ch unen helehgui.ene buzar hun yalaa yaj argalah be hudlaa bas baahan meduuleg hiij bn daa.iim buzaruudiig shuud tsaazaar avah estoi

0  |  0
hurtsiin guitsetgel(67.184.151.223) 2019 оны 10 сарын 26

Muu bichigdsen zohiol gedgiig mongol hel deer buh turluur notlood heleed barimt medeelel tsatsaad bhd gadaad humuusees dor zarim humuus odoo hurtel oilgoogui baih umaa.Elbegdorjiin hargislal sht.

0  |  0
dd(150.129.143.94) 2019 оны 10 сарын 25

zahialagchiig olohd oirhon bolson yum bish uu.Hen iim komand ogood baigaag olohd l hangalttai.Monhbatad HURC daalgavar ogson baij taaraa.Hurcad hen daalgavar ogson yum boldoo.EBE baij taaraa.EBE gegch adgiin shaariig bariachee

0  |  0
зочин (139.5.217.168) 2019 оны 10 сарын 25

зүгээр л зохиол юм биш үү

0  |  0
зочин (139.5.217.168) 2019 оны 10 сарын 25

зүгээр л зохиол юм биш үү

0  |  0
зочин (139.5.217.168) 2019 оны 10 сарын 25

зүгээр л зохиол юм биш үү

0  |  0
зочин (139.5.217.168) 2019 оны 10 сарын 25

зүгээр л зохиол юм биш үү

0  |  0
зочин (139.5.217.168) 2019 оны 10 сарын 25

зүгээр л зохиол юм биш үү

0  |  0
зочин (139.5.217.168) 2019 оны 10 сарын 25

зүгээр л зохиол юм биш үү

1  |  0
зочин (139.5.217.168) 2019 оны 10 сарын 25

зүгээр л зохиол юм биш үү

0  |  0
зочин(202.9.43.0) 2019 оны 10 сарын 25

Өөрсдийнх нь хэргийг илрүүлж шалгасны төлөө Элбэг, Хурц нарт өширхсөн хэсэг хүмүүсийн зохион байгуулалттай ажиллагаа!

0  |  1
зочин (202.9.43.0) 2019 оны 10 сарын 25

Энэ хэргийг Нямка, Зандан, Болд ч шүүхгүй, ОУПХ ч шүүхгүй. Хууль хяналтын байгууллагууд нотлох баримтаар тогтооно. Улстөрчид оролцоод популизм хийж саармагжуулаад байгаа нь сэжиг төрүүлж бн.

0  |  0
зочин (202.9.43.0) 2019 оны 10 сарын 25

Энэ хэргийг Нямка, Зандан, Болд ч шүүхгүй, ОУПХ ч шүүхгүй. Хууль хяналтын байгууллагууд нотлох баримтаар тогтооно. Улстөрчид оролцоод популизм хийж саармагжуулаад байгаа нь сэжиг төрүүлж бн.

0  |  0
Зочин(202.55.188.90) 2019 оны 10 сарын 25

Энэ нѳхѳд хуйвалдан гэмт хэргийн талаар буруу мэдүүлэг ѳгсѳнийхѳѳ хувьд хүнд шийтгэл авах ёстой.

0  |  0
T(66.181.161.120) 2019 оны 10 сарын 25

Munhbat gegchiig sain baitsaa murd tegeel jinhene ezed ilerehnede oilgomjtoi l bada

0  |  0
m(192.82.76.177) 2019 оны 10 сарын 25

anhnaasni jvjig gdgiig irged medej b.san..mongol ulsiin tagnuuliin bguullaga iiml ajil hiij amidardag bj dee..saihan zohiol bicheed..gemgvi iegediin amidral ,ami nasaar toglood, dr bgaa nohdiin gar hul bolj bdag yum b.adaa

0  |  0
Зочин(99.203.50.32) 2019 оны 10 сарын 25

Тэр арга зааж өгсөн, бүхнийг мэдээд байгаа нөхдүүд Зоригийг алсан болоод энэ 3-ыг золиосонд гаргаад зугтаж дээ. Тэр хэдийг олж барьж авах хэрэг гарч. Батүүлээр эхлэх нь.

4  |  0
болд(66.181.161.48) 2019 оны 10 сарын 25

тийм л юм болсон нь тодорхой

0  |  0
зочин(202.131.230.86) 2019 оны 10 сарын 25

алуурчин нь маш тодорхой болжээ. Тэр мөнхбат хэнээс аалгавар авсан болохыг тогтооход л болох юм биш үү. Б Э 2 байх аа даа

3  |  0
Top