Баривчлагдсан иргэд жуулчны визээр Монголд орж иржээ

Н.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран өнөөдөр оройн 21:00 цагийн орчмоос эхлэн гүйцэтгэх ажил явуулж, БНХАУ-ын 500-600  орчим иргэнийг баривчлах ажиллагаа явуулж байгаа.

Эдгээр иргэдийг СБД-т байрлах “UNION building”, БЗД-т байрлах "Амар", "Ориентал", БГД-т байрлах "Кентавр" зочид буудлаас баривчлан, яг одоо шалгах, үзлэг хийх үйл явц өрнөж байгаа юм.

Албан бус мэдээллээр БНХАУ-ын иргэдээс гар утасны 10 мянга гаруй сим карт, 1000 орчим өндөр үзүүлэлттэй компьютер хураан авчээ. Мөн эдгээр иргэд Монгол Улсад "Жуулчны виз"-ээр нэвтэрсэн талаар мэдээлэл ирлээ. Энэ төрлийн визийг Дипломат төлөөлөгчийн газар, Өргөмжит консул олгох эрхтэй байдаг бөгөөд гадаадын иргэдийн бүртгэлд хамрагддаггүй юм байна. Тухайн иргэд Монгол Улсын визийг Хөх хот эсвэл Эрээн хотод байрлах Консулын газраас авсан байх магадлалтай байна.

Баривчлагдаж буй иргэд Монгол Улсад орж ирээд удаагүй, эсвэл визний хугацаа хэтрүүлсэн эсэхийг шалгалтаар тогтоох юм байна.

Яг одоо гүйцэтгэх ажиллагаа явуулж буй дөрвөн байршилд ТВ8 телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы сурвалжлах баг ажиллаж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр гүйцэтгэх ажил явуулж буй газруудад хэрэг бүртгэгчид ажиллаж эхэлжээ.


ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтангэрэл(59.153.113.114) 2019 оны 10 сарын 30

XZDX said ni Xytadad urbasan wm boloxoor ene wu ch bish BUUR aimaar wm garna \n

1  |  0
Зочин(202.9.43.144) 2019 оны 10 сарын 31

Өнөө сая сая жуулчид нь энэ үү?

1  |  1
Зочин(202.72.240.5) 2019 оны 10 сарын 30

Зарим нь тагнуул хийсэн байх өө, лалрууд. Одоо бүгдийг нь хориж байгаад ялтан солилцоогоор хятадад хоригдож байгаа иргэдээрээ солих хэрэгтэй

2  |  0
Byambasuren(202.55.188.44) 2019 оны 10 сарын 30

Ene hul gaalihan tagnuul tsagdaagihan hyanaltaa saijruulmaar bnaa.urd hurshin hil gaali urd urd jiluudees ulam changa narin bolood baigaa n anzaaragddag shuu.bidni Mongolchuud hyatadad idegdeh n baina yana daa.uwug deedsin min suns gomdoh baigaa

1  |  0
Монгол эх орон(66.181.185.75) 2019 оны 10 сарын 30

муусайн хятад новш монгол улс устгаж орж ирж байгаа энэ бол одоо байгаа Ардчилсан нам буруутан бол элбэгдорж энхболд сайханбилэг баяраа баярцогт батүүл 6 мафи бүлэг анх Ардчилсан намар гарч ир монгол улс муухай болсон энэ түүх болж байна одоо энэ 6 монгол байгаа хөөж гарах тул 6 энэ хүн хөөж гаргах хэрэгтэй жоомон оронтой болгсон Ардчилсан нам нүгэл ирж байгаа хятад хятад гэж хэл суурь үг манай монголчуудаад аа сэрэх цаг болсон монгол цэвэрлэх цаг болсон манай Ард түмэн одоо хятад гэж хэл байгаа энэ үнэн үг шүү дээр 2020 онд Ардчилсан нам Монгол Ардын нам 2 дахин гарахгү

0  |  0
монголоо цэвэрлье(202.9.43.82) 2019 оны 10 сарын 30

муусайн хужаанууд монголд муу муухай хэрэг хийх гэж л ирдэг сайн юм хийхгүй

1  |  0
Top