Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ.
Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрсэн нь тогтоож, Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулсан юм.
Энэ дагуу нийт 759 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг буцаасан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчид эдгээр иргэдийг харгалзаж, БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Улмаар БНХАУ-ын цагдаагийн газраас эдгээр иргэдийг шалгаж, эрүүгийн хэрэгт татан, Нанжин хотын шоронд хорихоор болсон байна.
Сэтгэгдэл ( 8 )
Энэ луухаануудыг Голомтын Баясгалан авчирсан гэж хуулийнхан шивнэлдэж байна.
Дэлхий уг ийм л байх ёстой юм даа. Нэг ш дээ.\n
Иш зайлуул уюгаа ч мэдэхгүй залуучууд ийм гэнэн байгаа шдэ.Уучлаасай даа өрөвдчихлөө\n
Хятадын засгийн газар өнгөлөн далдлалт хийх нь ойлгомжтой. Цаас ичихгүй. Бичээд орхих, баттай хэрэгжих хоёр ч их ялгаатай.
Baruuniihaniig toti shig duurain totiliotor zasagtai ,hunii erhiig zorchdog geed am bulaaldan hyatadiig muuldag manai erhemuud hunii erhiig deedelsen,ardchilaliin bayan burd bolgoson geed t oorsodiigoo orgomjilj enhiin tsagaan tagtaa gedeg humuus yu bodoj suudag bol?! Uls oron yamar zasaglaltai baih ni chuhal bish holch zov bodlogoor ulsaa udirdah ni chuhal boloh ni Hyatadiin jishee tod haruulj baina.suuliin 20 jild tanigdahiin argagui hogjlj humuusiin omsdog huvtsas ideh hool, suudag bair bugd saijirsaan.

хууль хэрэгждэг улс орон сайхан юмаа манай улсад авилга луйварын том хэрэгтгүүдэд хууль үйлчилэхгүй байгаа
Хуультай улс орнууд сайхан юмаа