ТОЙМЧИЙН ӨНЦӨГ: Тагнуулын даргыг "УТСАН ХҮҮХЭЛДЭЙ"-ээр солих санаархал 

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн аравдугаар сард гүйцэтгэх ажиллагаа явуулж, хотын гурван дүүргийн нутаг дэвсгэрээс БНХАУ-ын 800 гаруй иргэнийг албадан баривчилсан билээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим луйвар хийж байсан байж болзошгүй тэднийг албадан гаргаж, БНХАУ-ын хууль, хяналтынханд хүлээлгэж өгсөн байдаг. 

Тэгвэл эл асуудлаас болж өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл олон нийтийн сүлжээнд элдвээр хэлүүлж, гол "буруутан" нь болчихоод сууж байна.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн нь тагнуулын даргатай холбоотой захиалгат гэж хэлэхүйц нийтлэл, мэдээллийг түгээгээд эхэлжээ. Энэ нь хятадуудыг эх орноосоо гаргасан, тэдний эрх ашгийг хөндсөнтэй шууд холбоотой байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаараа Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг албан тушаалаас нь буулгах сонирхолтой улс төрийн бүлэглэл байгаа нь тод харагдаж байна. Үнэхээр ч тагнуулын байгууллагыг өөрийн болгох, толгойлж байгаа хүнийг нь солих сонирхол улс төрд, ялангуяа гаднын эрх ашгийг хамгаалагчдад үргэлж байсаар ирсэн байдаг. 

Харин тэд өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг ээлжит "бай"-гаа болгожээ.   

Ямар сайндаа л "Буян"-гийн Б.Жаргалсайхан хүртэл өөрийн цахим хуудаснаа "Хятадуудаас тагнуулын даргаа хамгаалах цаг ирэв үү" хэмээн байр сууриа илэрхийлсэн байх вэ дээ. Тэрбээр "Улс орны нүд чих гэдэг утгаар гадна дотныхон тагнуулын байгууллагад өөрийн хүнээ тавих асар их сонирхолтой. Олон хүн “Тагнуулын байгууллагын даргаар яагаад залуу хүн тавьдаггүй юм. Зарим нэг нөхрийг эргүүлж тавилаа” гэх асуулт тавьдаг. Төр засгийн зүгээс олон сорилт, туршилтад орсон, шалгарсан “Эх оронч”-оо тагнуулын байгууллагын даргаар томилдог. Энэ бол улс орны хар хайрцгийн бодлого юм" хэмээн тодотгожээ. 

Түүний хэлсэнчлэн Тагнуулын ерөнхий газрын дарга гэдэг бол улс орны мэдээллийн бааз, өмч гэдэг нь үнэн. Харин тэрхүү мэдээллийн бааз, өмчөө хамгаалах нь төр, засгийн үүрэг юм. Төр үүргээ биелүүлэхгүй бол гаднын гар хөл болсон нөхөд Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлээр оролдож эхэллээ. Түүнийг ямар нэгэн аргаар албан тушаалаас нь "сугалж", оронд нь өөрсдийнхөө эрх ашгийг хүндэтгэсэн "утсан хүүхэлдэй"-гээ тавихаар улайран зүтгэж байгаа дүр зураг улам л тодорч байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tty(202.179.27.211) 2019 оны 12 сарын 11

Mergejiliin tagnuulch turshlagatai huniig solid bolohgui. Hudaldagdsan setguilch bichij baigaa bichuulj zahailaga ugch baiga huniig humuusig shalga. Elbege mergejiliin bus hun tavaiidl uuruu odoo bugsuu uhuulj bnada

0  |  0
Иргэн(66.181.191.59) 2019 оны 12 сарын 09

Тагнуулын дарга Хурц шиг хүн бж болохгүй ээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, иргэдэд ажилаа олон нийтэд тайлагнадаг, тэр тусмаа албан тушаалаараа далайлгаж дарамталдаг, сүрдүүлдэг хүн дарга нь бж бүр ч болохгүй, энэ албан тушаалд тохирох хүн бол энэ Гэрэл. Тэгээд ч мэргэшсэн тагнуулч хүн штээ.

0  |  0
NYMAA(202.179.27.14) 2019 оны 12 сарын 09

UROLDSON BOLGONIIG NUGA DAR \n

1  |  0
zochin(202.9.46.253) 2019 оны 12 сарын 09

Энэ нөхрийг зайлуулаа. С.БАЯРЫН ХҮНШТЭ

2  |  1
Өаа(203.91.115.40) 2019 оны 12 сарын 06

ЗАВААН НОВШНООД ЗАСГИЙН ГАЗРААС ЭХТЭЙ БАЙХАА. ТАГНУУЛААР ОРОЛДОЖ БОЛОХГҮЙ .СОНГУУЛЬД ЯЛАГДАХАА МЭДЭЭД ХҮНЭЭ БАЙРЛУУЛЖ ЛУЙВРАА ДАРЖ БНА .ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙГӨӨ ТАГНАСАН ЖҮЖИГ ЮУ БОЛСОН БЭ. ТҮҮНИЙГ НЬ ИЛЧИЛЖ ҮНЭН МӨНИЙГ НЬ ХЭЛСЭН АТГ ЫН ХЭЛТСИЙН ДАРГА ИДЭРЦОГТ СОЛИГДСОН БНА. БОДВОЛ АЖИЛГҮЙ БОЛОО БИЗ. ИЙМ ШУДРАГА БУС ДЭЭДЭС БАЙХАД ТАГНУУЛ ЦАГДАА АТГ ШУДРАГА ҮНЭНЭЭР АЖИЛЛАХ УУ .ҮГҮЙ ЧАДАХГҮЙ .ИЙМ Л ЗЭВҮҮН ЦАГТ АМЬДАРЧ БНА.

0  |  2
Top