БНХАУ-ын хуулийнхан Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдлөг явуулж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрснийг нь тогтоож, Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг энэ сарын хоёрны өдөр зохион байгуулсан юм.

Энэ дагуу нийт 759 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг буцаасан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчид эдгээр иргэдийг харгалзаж, БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөд ирсэн. Улмаар тус улсын БНХАУ-ын цагдаагийн газраас Монгол Улсад хууль бус ажиллагаа явуулсан иргэдээ хүлээн авч бүртгэлжүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэж Наньжин хотын шоронд хорьсон гэх мэдээлэл бий. Харин дээрх иргэдийн хууль бус ажиллагааг зохион байгуулсан гэгдэх БНХАУ-ын 14 иргэн, Монгол Улсын хоёр иргэнд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.

Одоогоор, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байгаа юм. Хураагдсан эд зүйлээс харахад, БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагааг явуулсан байдаг. Мөн тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдсон тухай Тагнуулын байгууллагаас мэдээлж байна.

БНХАУ-ААС ХҮСЭЛТ ГАРГАСНЫ ДАГУУ ХЯТАДЫН МӨРДӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
 

Энэхүү хэргийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэвэл, хууль бус ажиллагаа явуулж байсан иргэдийг саатуулсан хэргийн газруудыг дахин битүүмжилж, нэмэлт мөрдлөг явуулж эхэлсэн байна.

Тодруулбал, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт байрлах “Кентавр”, “Амар”, “Ориентал” зочид буудал, “Union building”-ийн оффисын барилгуудыг битүүмжлээд байгаа юм. Учир нь өнгөрч буй долоо хоногт БНХАУ болон Монгол Улсын харилцан эрхзүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд, хятадын талаас хүсэлт гаргасны дагуу манай улсын хуулийн байгууллагын зөвшөөрлөөр БНХАУ-ын Эрүүгийн мөрдөгч, тусгай багийнхан Монгол Улсын нутаг дэвсгэрт шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн тухай баттай эх сурвалж мэдээлж байна.

Ийнхүү БНХАУ-ын мөрдөгчид ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан хэргийн газрын шалгалтыг дахин эхлүүлээд байгаа ажээ. Энэхүү мэдээллийг дахин нягталбал, хэргийн газрын шалгалтын ажиллагаанд манай улсаас Эрүүгийн цагдаа­гийн албаны мөрдөгчид болон тагнуулын байгууллагын ажилтнууд хамтран оролцож байгаа гэдгийг баталж байлаа.

ЦАХИМ КАЗИНО АЖИЛЛУУЛАХААР ТУРШИЛТ ЯВУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Энэхүү хэргийг хуулийнхан нууцын зэрэглэлд шалгаж байгаа учраас шалгалтын ажиллагааны үр дүнгийн тухайд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдэг хариуг албаныхан өгч байгаа. Харин зарим эх сурвалж, манай улсын нутаг дэвсгэрт бохир мөнгө угаах ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан нь эхний байдлаар тогтоогдож байгаа тухай мэдээлж буй юм.

Түүнчлэн өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээллийнхээ үеэр “Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хаалттай хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчтэй уулзсан. Аравдугаар сарын 12-15-нд Хуан гэх хятад иргэн Засгийн газрын Шадар сайдтай уулзсан байна. Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсийн дарга нар тус уулзалтад оролцжээ. Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Алтанбулаг, Цагаан нуурын чөлөөт бүсэд "Цахим казино” ажиллуулах зорилгоор хятадуудтай уулзаж, туршилт хийх хүсэлтийг тавьсан байна. Одоогоор 800 хятадыг оруулж ирсэн хэргээр Уулаа, Баяраа гэдэг шалгагдаж байна. Нийт 53 халхавч компани байгуулж, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гарган, жуулчин нэрээр орж ирсэн байна. Энэ асуудлыг анхнаас нь мэдэж байсан. Оруулж ирэхдээ ч, гаргахдаа ч зохион байгуулалттай ажилласан байна”  гэсэн мэдээллийг өгсөн билээ.

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗӨӨХИЙ(103.80.210.18) 2019 оны 12 сарын 08

ТУСГААР УЛС БАЙЖ ЮУН ХУЖАА НАР МӨРДЛӨГ ЯВУУЛАХ ВЭ?????

0  |  0
БААГИЙ(103.80.210.18) 2019 оны 12 сарын 08

ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА. ХУЖААГААС ХАА ХОЛЫН АМЕРИКЧУУД ЖИЙРХЭЖ БАЙХАД МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЮУ БОДОЖ СУУНА ДАА..

0  |  0
zochin (103.206.193.66) 2019 оны 11 сарын 25

mongol ulsiin haldashgui darhan baidald haldaj bn ekh oron maani hyatadiin haraat bolj tur zasag maani yu bolj bn yurunhiilegch yurunhii saidaa ard tumenchin hezee mudgui bosood iren shuu mongol hun iim yumand mash durgui ekh ornoo hariihand aldak nen yalanguiya haytadad mongol hun hyatad hunii urdaas ehk oronluun huuli bolon huchinii baiguulaga orj bgaa bol uheh hurtleee tsemtseh tiim zorig tevcheertei ard tumen yuch bariad bosoh ard tumen shuu yurunhiilegch yurunhii saidaa

0  |  0
зочин(188.109.81.226) 2019 оны 11 сарын 25

Хэрэг явдлыг далимдуулж өөр улсын хууль хүчнийхнийг өөрийн улсад мөрдлөг явуулах зөвшөөрөл өгөх нь өөрөө хууль бус шүү дээ. Яасан байлаа ч Хятад улсын хууль хүчнийхэн тусгаар Монгол Улсад гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж байгааг зөвтгөх үндэслэл алга. Монгол Улс өөрөө мөрдөх ёстой бус уу.

0  |  0
ЗОЧИН(192.82.73.142) 2019 оны 11 сарын 24

Найман зуун хятадын толгойлогчыг хүлээж авч уулзсан шадар сайд гээд байгаа чинь өнөөх хятадуудыг вийүгүй оруулаж ирэх асуудлыг тулган шаардаж чуулганы үйл ажиллагааг саатуулан орлон дотор танхайрч байсан Энхтүвшин гэгч мөн үү?ийм эх орноосоо урвагч монгол улсын ЗГ-ын шадар сайд болчихсон байгаа хэрэг үү?санаанд багтамгүй хэрэг байна,ийм улс манай ҮХ-ийн асуудлыг хэлэлцэж суудаг болоо юу?

0  |  1
иргэд олон түмэн(192.82.73.142) 2019 оны 11 сарын 24

Энэ ажлыг сэдэж хариуцаж явуулсан хятадын нөхөдүүдтэй уулзсан манай талын шадар сайд гэж хэн бэ? хэрэвээ үнэн бол тэр шадар сайд гэгч этгээд ганц худагт морилсон уу?арай гадуур хорт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэж эд мөрийн баримтаа устгаж яваа юм биш биздээ,бурхан минь,сайн л шалгаж үзээрэйдээ.

0  |  0
X(66.181.161.113) 2019 оны 11 сарын 24

Vhsen tegvel huuli hynaltiin bguulguudan hvrtel anhnaasaa oroltsoj bsiin bishvv iim jvjigeer yanaa oroltsson bvh alban tushaaltnuudiig niited zarlaj arga hemjee avaach eh ornoo hudaldsan novshnuud

0  |  0
Зочин(203.91.115.51) 2019 оны 11 сарын 24

МАН монгоыг хятадаар дүүргэх бодлого явуулж байна Арай л дэндлээ Сүүлдээ хятадуудыг визгүй аялуулна ч гэх шиг 61 ын гарамд баахан хятад зунжингаа хортой ногоо тарьсан Хурдан 20 оны сонгууль болоосой МАН ыг зайлуулж хятадаа хөөe

0  |  0
Enhbayr(59.153.115.136) 2019 оны 11 сарын 24

Ochigdor avtobus duuren hytaduud orj irsen haanaas zovshoorol ogood bna gadaad hereg elchin boon avilgalchin hulgai ch bna hurelsuh huuli zuin said dalii durved nymdorj enhtivshin gesen hulgaichuud toiruulaad bhiin hurelsuh amaarai yrihiin ajil hereg bolgood toriin daisanuud zailuulch hodolohgui bhiin

0  |  0
Жагаа(64.119.25.135) 2019 оны 11 сарын 24

Энд ямар юмных нь хэргийн газарт үзлэг хийдэг юм. Ямар хүн амьны ч гэх юм уу хэрэг гарчихсан газар байгаа биш. Хэдэн компютер, гар утастай Хятад л байрласан байсан газрын юуг үздэг юм. Өөр л зорилготой байхдаа. Төр нь Хятадуудтай нийлж хэрэг хийгээд бас одоо юу хийгээд байгаа юм болдоо

1  |  0
зз(202.126.89.234) 2019 оны 11 сарын 23

гар утас, компютерын хард дискэн дээр байгаа юмаа авах гэж ирждээ

0  |  0
mgl(75.170.114.208) 2019 оны 11 сарын 23

MONGOLIIN TSAGDAA NARIIN XUVTSASIIG SOLIXSON. XAASHAA XARNA XUJAA TSAGDAA SHIG XARAGDAAD BAIX YUM. MONGOLD YAVAAD BN UU XUJAAD YAVAAD BN UU YALGAXAA BOLIX NEEE!!!!

0  |  0
MGL(75.170.114.208) 2019 оны 11 сарын 23

MONGOLIIN TAGNUULUUD XERXEN AJILLADAGIIG DAVXAR SHALGAXAAR XUJAA NAR IRJEE DEE YANZ NI!!!!

0  |  0
zochin(66.181.161.10) 2019 оны 11 сарын 23

Ereeniihen mongoliig tohinuulah tsag in bolj dee.udahgui ulaanbaatart huuli sahiulah ni dee.

0  |  0
Бат(202.9.42.210) 2019 оны 11 сарын 23

Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН хийлгэсэнгүй

0  |  0
МАНгаруудад(103.111.68.3) 2019 оны 11 сарын 28

Манайханы дарга нарыг баривчлаад явдаггүй юм байх даа. Наад хужаа нар чинь манай сонгуулийг хакердах бэлтгэлээ хийж байсан байх илчлэгдэхээр нь баривчлаад аваад явсан байх

3  |  0
aaaa(202.21.109.149) 2019 оны 11 сарын 22

HUUK-iin avchirsan humuus gee biz dee ene 800 hujaa. tsaadah chini buur yamar chimee garagahgui bugchihlee dee.kazinochin hun urgelj kazinochin heveere l ulddeg

1  |  0
..,(59.153.115.242) 2019 оны 11 сарын 23

Хятадын хууль, хяналтынхан сэжүүрээс нь атгасан бол хэрэг, хэрэг болж ил гарна.

1  |  0
anchin(43.228.131.90) 2019 оны 11 сарын 22

yagaad uhsen mal baidgiin tengerleg ard tumen biz dee

1  |  0
хайр (116.112.178.10(103.111.68.3) 2019 оны 11 сарын 28

МАН өөрсдөө оруулж ирсэн юм чинь одоо мэдэж байгаа хэрэг биш. Тэгээд оруулж ирсэн МАН-ын дарга нар илэрнэ гэж айсандаа бушуухаан хятадын цагдааг дуудаж гаргуулсан шдээ.МАН Монгол улсын нутаг дээр хятадын хуулийг хэрэгжүүлж байна.

3  |  0
zochin(185.39.141.30) 2019 оны 11 сарын 22

oyunhorol monhorgil . choijilsvren mi enhbold tergvvyei ... erdenebatiin zasgiin veiin hvsel heregjij . vizgvi bolgoh sanaa ni heregjij ehrlsiim bn . oyunhorol ulugchin ard tvmend zarlaj nzisqn baihaa . tvvniig yaaraltai barivchilj dageiig ni hyargaj hay

0  |  1
хайр(116.112.178.107) 2019 оны 11 сарын 28

ийм олон Хятадууд ороод гэмт хэрэг хийгээд байхад монголын төр засаг сая л энийг мэдэж шийтгэх гэж бн, бүр үхсэн махууд , эргүү толгойнууд.

3  |  0
Зоёин(202.5.198.44) 2019 оны 11 сарын 22

Уулаа гэж дорнодын гар мөн үү газрын тосны хятадуудыг базсан өмнө нь шүүгч хийж байсан нөхөр мөн үү

0  |  0
хайяааа(103.111.68.3) 2019 оны 11 сарын 28

Хятад иргэдийн гэмт хэрэг бас төрийн нууцад оржээ.Ээн бол МАН-ын дарга нар хятадуудтай хамтран оролцсон гэсэн үг..Хүрэлсүх Занданшатар ,Энхтүвшин нар хамтран оролцож мөнгө угаасан бололтой.

3  |  0
хайяааа(103.111.68.3) 2019 оны 11 сарын 28

Монголын газар нутаг дээр Хятадын хууль МАН-р дамжин үйлчилдэг болсон байна.

4  |  1
Шархүү(64.119.23.102) 2019 оны 11 сарын 28

МАН-ынхан сонгуулийн бэлтгэлээ хангах зорилгоор оруулж ирсэн. Одоо шадар сайдаар туг тахина даа.

4  |  0
Шархүү(64.119.23.102) 2019 оны 12 сарын 09

МАН-ынхан сонгуулийн бэлтгэлээ хангах зорилгоор оруулж ирсэн. Одоо шадар сайдаар туг тахина даа.

3  |  1
Хүрэл (202.9.45.208) 2019 оны 11 сарын 28

Лалрууд өөрсдөө оруулж ирсэн байна МАН

5  |  0
Top