Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрсэн нь тогтоож, Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулсан юм.
Энэ дагуу нийт 783 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр 20.40 цагт нутаг буцаасан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчид эдгээр иргэдийг харгалзаж, БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөд дөнгөж сая УБТЗ-ын галт тэрэгний буудалд буулаа.
Дээрх үйл ажиллагааны талаар Цагдаагийн ахмад Ц.Цэрэнпунцагаас тодруулахад “Цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсад хууль бус үйл ажиллагаа явуулсан хятад иргэдийг хуяглан хүргэх тээвэрлэлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Улмаар эдгээр иргэдийг тоо ёсоор нь БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Хятадын хууль хүчний байгууллагаас зөрчил гаргасан иргэдийг шалгаж эхэлсэн. Хятад иргэдийг хүргэсэн галт тэрэг замдаа зогссон, хятад иргэд бууж үлдсэн асуудал байхгүй” гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
bayar hurgei
Нээрээ яг хятадын цагдаа гэө харлааш дээ.
Манай цагдаагиин хувцас форм яг хятадынх шиг харагддаг шүү, энзагварыг нь өөр болгочих аавын хүү бхгүй юу?!?!
манай цагдаа нар наадмын талбайд байгаа юм шиг гар хөлөө барилцаад, нааш цааш алхаад байсан, хятадын цагдаа нарыг хар цэрэгжилттэй, дэг журамтай харагдаж байна шүү, харцгаа, суралцацгаа