Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин сууж байсан 783 хятад иргэнийг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр албадан буцаах ажлыг хууль хяналтынхан зохион байгуулж байна. Эдгээр иргэдийг нутаг буцаах ажиллагаа эхэлсэн ба галт тэргээр БНХАУ руу явуулах юм.
Дээрх иргэдийг нутаг буцаах бүх зардлыг Монгол Улсын төсвөөс гаргаж байгаа ба нийт 60 орчим сая төгрөг зарцуулж байгаа ажээ.
Тодруулбал, гадаадын иргэнийг албадан гаргах журам болон Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолын 2.3.7 буюу “Албадан гаргах гадаадын иргэн нь зардлаа өөрөө хариуцах санхүүгийн боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд албадан гаргахад шаардагдах зардлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албадан гаргах ажиллагааны зардлаас гаргуулах” гэсэн заалтын дагуу ийнхүү улсын төсвөөс хөрөнгө зарцуулж байгаа аж.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 3 )
Сод баригдах юм бол төлбөрөө олтол н хоридог юм даа . Даанч манайх их баян улс учраас улсаас мөнгийг н гаргаад та манайд гэмт хэрэг хийж дууссан бол одоо таныг үнэгүй хүргэж өгий . Хахаха тэнэг монгол ... энэ үнэн шүү торгоод явуулдаг байгаа даа .. энэ бол урьд н олон удаа ирж байсан хүмүүс гээ биздээ . Тийм бол өмнө н ийм гэмт хэрэг их хийсэн гэсэн үгдээ ... монгол ялна ... ..нэг хүнийг 100.000 торгоход л төсөвт 80.000000 орж ирнэ дээр н тэд буцах мөнгөө өөрсдөө гаргах ёстой ... хятадад бол яадаг н тодорхой .. арчиагүй үхэр үмбүүрдэг монгол .
Bugdiinh ni mederlliig avaad dahij oruulj iruulj bolohgui. Ter zardlasg ni visa ogson huneer garguul! Tegej baij hatuu chand uil ajillagaa yavuulna.
Сайн хайх хэрэгтэй бөөс түүж бна л гэсэн үг хуурснууд нь зөндөө бгаа