Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ.
Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрсэн нь тогтоогдоод байгаа ба визний зориулалтыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байсан юм. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийг цагдан хорих, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар нэгэн үндэслэлгүй учир Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг өнөөдөр (2019.11.02) зохион байгууллаа.
Энэ дагуу нийт 783 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр 20.40 цагт нутаг буцаалаа.
Харин энэхүү хэргийг зохион байгуулсан гэгдэж буй БНХАУ-ын 14 иргэн, Монгол Улсын хоёр иргэнийг эрүүгийн хэрэгт татан үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Манай цагдаа тагнуулын эмэгтэй албан хаагчид бээлий маск хэрэглээсэй
ашгуй дээ.цаана нь сая байгаа даатэд юу хийж яваа бол
Ergej Mongold hezeech hul tavihguigeer gargasan bgaasai muusai novshnuudiig!
Byeeee