Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрсэн нь тогтоож, Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулсан юм.
Энэ дагуу нийт 783 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг буцаасан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчид эдгээр иргэдийг харгалзаж, БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн юм. Ийнхүү гаднын улсад хууль бусаар оршин сууж байсан хятад иргэдийг тус улсын хуулийн байгууллагаас хүлээн авч бүртгэлжүүлэн, холбогдох шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа тухай тус улсын зарим хэвлэлд мэдээлжээ.
Харин зохион байгуулагч гэх этгээдүүдэд Монгол Улсын хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба БНХАУ-ын 14 иргэн, Монгол Улсын хоёр иргэн буюу нийт 16 хүнийг хэрэгт татан шалгаж байна. Энэ хэрэгт холбогдсон монгол иргэд 35-42 насны эрэгтэй Г, Э нар гэх бөгөөд эдгээр иргэд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрсдийгөө хятад хэлний орчуулагч хэмээн мэдүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Одоогоор, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байгаа юм. Хураагдсан эд зүйлээс харахад, БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагааг явуулж, тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдсон тухай Тагнуулын байгууллагаас мэдээлж байна. Түүнчлэн БНХАУ-ын иргэдийн ийм төрлийн үйл ажиллагаа нь Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрт өргөн тархсан байх бөгөөд 2017 онд Камбож, Индонези, Тайланд, Испани улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж, олноороо саатуулагдаж байжээ.
Сэтгэгдэл ( 20 )
Hamgin turuund hamgin yaduu orniig songodog bh ni,getel Ebropiin hamgin bayan gegddeg ornuudad hyataduud buur 5 odtoi zochid buudaluudiig ni hudaldan absan tuhai yarij bhiig sonsood gaihab.Mungutei hyataduud haanaas garch irj bn,uls ni zeel ugdug gejuu
Doroi buurai,huuli duremgui buhend tohiolddog yum huhniig Mongol guitseeh ni ee.
Наад хужаа нарт чинь луйвардуулаад их хэмжээний хэмжээний хохирол амссан хүмүүс байна. Хаана, хэнд хандах вэ?
Наад 2 орчуулагч ямар хамаатайн, цаад эздий нь олооч инээдтэйн
Нэрийг нь зурагтай гаргахгүй болохоор хэрэг маш их гарч байна .
Нэрийг нь зурагтай гаргахгүй болохоор хэрэг маш их гарч байна .
мѳрийтэй тоглоом ... Маш их хэмжээний мѳнгѳ олдог луйвар ... \n\n
Хятад төрийн бодлого шүү дээ. Монгол улс хятадуудын юу бодож, юу сэдэж байгааг нүд цавчихгүй харж, монгол хүн бүр үүний төлөө байх ёстой.
Bugdengiinh ni hoshnogiig shalgasan uu? Nuuts chipee avaad garsan yum bish biz?
ednii gar hurehgui gazar alga bolj dee, neg heseg n ene tendgui gazar uhaj neg avna, il bgaag n avna, chuluu, shuvuu, amitaniig n, ohiduudiig n avna, neg heseg n tøvd n orj ulsiinh data medeelel ( uul n bol ulsiin nuuts l bh) ruu orson bn. tegeed l shalgaad uzlee geheer ard n dandaa l mongolchuud øørsdøø bn, (5000 tøgrøgøør nutgiinhaa chuluunuudiig nutgiinh n humuus øørsdøø tuugeed shuudailaad avaachaad øgchih jisheenii) boduul hil gaali gedgeer n orj gardag l bgaa ene humuus tend n mongolchuud l ajillaj bgaa daa uul n hyanana shalgah ajiltai geed.
2 zaluu yagad ch iim yum hiij chadahgyi tom erh medeltei hyntei baij iim yum hiine ard tymneet byr daajignaad baihaar uur hyreed baih yum 2 zaluu 800 hujaa oruulj ireed bair sav tonog tuhuurumjuur hangaad ain tegyyl tagnuul gailiin hiliin ajil noiliin nogoon teg yum bna l daa
Хоер орчуулагч ч гэлуу бизнесмен ч гэлуу тэдэнд тохоод онгорвол буруу Гурван том буудал яагаад зовшооролгуй ажиллаж байв Хот дуурэг мэдэж л байгаа Тэр хумуусийг ил тод зарла Яхятадуудын ард эрх баригчдын том сулжээ байгаа нь тодорхой
Aimaar ni hyatad hymyys ni syyrin mongoljson mestnii hymyysee oldog ium bna bilee alivaa ajild.
Сурсан хэл, эзэмшсэн мэргэжлээ эх орныхоо төлөө зориулж мэддэггүй орчуулагч, өмгөөлөгч мэтийн урвагчдыг тэнгэр ниргэг
Хятадыг шалгаад үзэхээр ард нь төрийн өндөр албан тушаалтан л байдаг гээ биз дээ зүгээр ч нэг санхүүгийн луйвар биш байхаа сайн шалгавал но-той зүйл их гарах байх
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭНИЙ НУУЦЛАЛ АЛДАГДЧИХСАН ЮМ БИШ ҮҮ ЭНЭ ОЛОН ХЯТАД МОНГОЛ ПАСПОРТЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ ИРГЭНШЛЭЛ АВАХ ЦАХИМ СҮЛЖЭЭНД НЭВТЭРЧ ӨӨРСДИЙГӨӨ БҮРТГҮҮЛЭХ ЦААШЛААД МОНГОЛЫН ХҮН АМЫН СУДАЛГААГ ХЯНАХ ТӨРИЙН СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХ ЗЭРЭГ ЗОРЛИГОТОЙ МОНГОЛЫН ТӨРИЙН ЦАХИМ ШҮЛЖЭЭНД НЭВТРЭХ ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ КОМПЬЮТОРЫГ ӨӨРИЙН ХЭЛ ДЭЭР АШИГЛАСАН ГЭЖ ОЙЛГОГДОХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ЦАХИМ ХАЛДЛАГА БИШ МОНГОЛЫН ТӨРИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭГ ЭЗЭМДЭХ ГЭСЭН ТАГНАХ ГЭСЭН ХАЛДЛАГА МОНГЛЫН БҮХ ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМААР ХЯНАЖ МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОЛЦООТОЙ БОЛСОН ГЭЖ ...
Гар утасаар санал авч үндсэн хууль баталбал ёстой алах нээ. Батзандан ард нь байгаа доо
tsaad ezeniig n oloochee. 2 chapaak barichad suugad bhiin. bas utasnii operatoruud zochid buudliin ezdiig shalgah heregtei. yal asuuj bvgdiign shorond hiih yostoi. dahij iim yavdal garah yosgvi.
Manai hurandaanuud l bhdaaa
Manai hurandaanuud l bhdaaa