ФОТО: Хятад иргэдийг тусгай галт тэргээр буцааж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 02

Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ.



Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрсэн нь тогтоогдоод байгаа ба визний зориулалтыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байсан юм. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийг цагдан хорих, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар нэгэн үндэслэлгүй учир Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг яг одоо зохион байгуулж байна.

Өнөөдөр БНХАУ-ын 783 иргэнийг ийнхүү нутаг буцааж байгаа ба хэргийг зохион байгуулсан гэх 14 хятад иргэн, хоёр монгол иргэнийг эрүүгийн хэрэгт татан шалгаж байна гэх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Одоогийн байдлаар 300 орчим иргэнийг галт тэргэнд суулгаад байна. Галт тэрэг замын өртөөдөд зогсохгүйгээр шууд БНХАУ-ын Эрээн хотод хүрэх ажээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ggg(202.9.43.244) 2019 оны 11 сарын 02

Hurdan avsan olon say tugruguur ni zardliin gargan zailuulah ard tvmnii tatvariin munguur g0argadag yah bgaa0 yum be

0  |  0
зочин(202.179.26.150) 2019 оны 11 сарын 03

буудлууд гэмт хэрэг, биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, хар тамхины үүр уурхай байсан бол одоо үндэсний аюулгүй байдалд аюул учруулах төв цэг болж байгаан биш үү. эднийг хаагаач , энэ буудлууд хамгийн наад зах нь архидалт гэмт хэрэг, хүний амь хүчин, бэлгийн замын халдварт өвчин гээд муу бүхнийг тараадаг. Маш үр дүнтэй шалгаж хаах хэрэгтэй,

1  |  1
Зочин(81.193.6.125) 2019 оны 11 сарын 02

Za ene hujaa nar garaad yavchihdag yum bgaa biz.Nuguuu solongos bugs Odka yasan be?,Mani ongotsnii jaahan hatuu yumand halamtsaj dee.Manai ulsiin shuuhee gej ,dargaa gej kkkhhh

1  |  0
huuhduud(202.126.89.112) 2019 оны 11 сарын 02

ene huuhduud bol zariin daguu undur tsalintai ajil hiih gej irsen bgaa. gol tolgoilgchid n chuhal shu. ednuus yugaa ch medehgui

1  |  0
Top