800 хятад иргэний хэрэгт дахин ХОЁР МОНГОЛ иргэнийг шалгаж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ.

Дээрх иргэдийг саатуулсан хэргийн газруудаас буюу дөрвөн зочид будлаас “Iphone-6” загварын 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер хураан авч, шалгаж эхлээд байна. Түүнчлэн хэргийн газрын хамгаалалт авч, үзлэг шалгалт өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа ба энэ хугацаанд 90 орчим хятад иргэнээс орчуулагчийн тусламжтай мэдүүлэг аваад байгаа аж.

Хуулийн байгууллагаас тэднийг санхүүгийн луйвар, залилан, хувийн мэдээлэл хулгайлсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээллийг өгөөд байна. Улмаар дээрх хэргийг голлон зохион байгуулсан БНХАУ-ын нэр бүхий иргэдийг саатуулж, бусад иргэдийг Монгол Улсаас албадан гаргах ажил эхлүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрсэн нь тогтоогдоод байгаа ба визний зориулалтыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байжээ. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийг цагдан хорих, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар нэгэн үндэслэл байхгүй гэх ба зөвхөн Монгол Улсаас албадан гаргах, дахин виз олгохгүй байх эрх зүйн боломжтой аж.  

Анх энэ хэргийн зохион байгуулалтад дөрвөн хятад, нэг монгол иргэн оролцсон гэх мэдээллийг тагнуулын байгууллагаас өгч байсан. Тэгвэл өнгөрсөн шөнийн байцаалтын үеэр хэрэгт дахин хоёр монгол, гурван хятад иргэнийг холбогдуулан нэмж шалгахаар болсон гэх мэдээлэл ирээд байна.

Тодруулбал, шалгалтын явцад Хятадын долоо, Монголын гурван иргэн мөнгө угаасан хэргийг удирдсан гэдгээр холбогдож, зохион байгуулагчдын тоо нэмэгдсэн тул нийт арван хүнийг хэрэгт татан шалгахаар болж, өмнө нь холбогдсон нэр бүхий таван иргэнийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх тэнгэрийн цээрл(103.9.89.18) 2019 оны 11 сарын 04

Урвагч Монголчуудаа зарлах хэрэгтэй. Ернь эх орноосоо урвасан урвагчидаа яаралтай цээрлүүлж эхлэхгүй бол болохоо байлаа. Тайванд мэдээлэл дамжуулдаг, оюутолгойгоос хахууль авч эх орноо худалдсан, орсуудад мэдээлэл дамжуулсан гээд маш олон гэмт үйлдлүүдийн эздийг хатуу цээрлүүлэхгүй бол урвалт шарвалтанд өрсөн Монгол орон маань сөнөж дуусах нь байна шүү. Эх орноосоо урвасан, эх орон ард түмнийхээ эсрэг үйлдэл хийж гадаадын луйварчидтай хуйвалдсан урвагчидыг устгах хэрэгтэй. Орсууд ийм урвагчидыг хуулиар бус хуулийн бус аргаар устгаад байгаагаас суралцах хэрэгтэй

2  |  0
Baatar(122.201.24.160) 2019 оны 11 сарын 01

Мэдээллээ алдах нь мөнгөө алдсанаас хэд дахин илүү хохиролтой\n

1  |  0
Baatar(122.201.24.160) 2019 оны 11 сарын 01

Мэдээллээ алдах нь мөнгөө алдсанаас хэд дахин илүү хохиролтой\n

1  |  0
АРД ТҮМЭН ХАРЖ БАЙНА(202.9.42.94) 2019 оны 11 сарын 01

ХЯТАД ИРГЭД ОРЖ ИРЭЭД ХААНА ЮУ ХИЙЖ БАЙГАА НЬ МЭДЭГДДЭГГҮЙ ЗАРИМ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЛТ УХСАН ГЭСЭН Ч ЯРИА ГАРДАГ ЗАРИМ НЬ ХӨДӨӨ МАЛ ХАРИУЛААД ЯВДАГ ГЭСЭН Ч ЯРИА БАЙДАГ ОДОО БҮР ХЭДЭН ЗУУГААРА УДАХГҮЙ МЯНГААРАА ОРЖ ИРЖ ХЯНАЛТГҮЙ БОЛГОХ НЬ ЭНЭ АСУУДЛЫГ ХАРИУЦСАН ТЕГ. ЦАГДАА. ХЗДХЯ.ГИХГ.ИБМЯ.ГЯ ЗЭРЭГ ГАЗРУУДЫН ХАРИУЦЛАГАГҮЙ ДАРГА НАРЫГ СОЛИХ ЦАГ НЬ БОЛСНЫГ ХЭЛЭЭД БАЙНА ОДОО БҮР ЗАРИМ САЙД НЬ ХЯТАДЫГ ВИЗГҮЙ ОРУУЛХААР УЛАЙРАН ДАЙРАХ БОЛЛОО ЭНЭ ХҮМҮҮСЭЭ МОНГОЛЫН ТӨРӨӨС ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛАА Ч МАН ХЯТАД ИРГЭДИЙГ МОНГОЛД ТЭЖЭЭХГЭЭГҮЙ ЮМ БОЛ МОНГОЛ УЛСЫГ ХЯТАДААС ЦЭВЭРЛЭ ТЭГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ НАМАА ТАРАА

1  |  0
Зочин(202.126.89.126) 2019 оны 11 сарын 01

Улс орноо сүйрүүлэх гэж байгаа энэ монголчуудыг Өршөөхгүйгээр үнэн мөнийг олоод өндөр торгууль тавьж, олон жилийн ял оноох хнрэгтэй. Хятадуудаас өндөр торгууль аваад хилийн дээс дахиад алхахгүйгээр шийтгээсэй. Ийм олон хужаа нарыг хорих газар баыхгүйг мэдээд олуулаа орж ирж монголыг дээрэлхэж тохуурхаж байна даа. Яана даа. Манай төрийнхөн, цагдаа шүүх, прокурор, гаалль, гадаад яам,мэргэжлийн хяналтынхан...бүгд авилгад идүүлснийг маш сайн судлаж байж орж эзэнгүй монголоор тоглож доромжилж байна дээд зэргээр ял оноогоорой.

1  |  0
Ajlaa zov hiimeer um(49.0.212.96) 2019 оны 11 сарын 01

Yahaaraa shalgaj duusaagui baij albadan gargadag um? Yl ogoh hereg uildsen bgan bishuu?

1  |  0
Иргэн(202.9.45.80) 2019 оны 10 сарын 31

Зочид буудлаас гадна зарим томоохон хаус-т хятадууд бөөнөөрөө, олон компьютертэй оффис байдлаар ашиглаж байгаа мэдээлэл байна.

0  |  0
Зочин(221.167.195.211) 2019 оны 11 сарын 01

Хятадуудыг яаравчлан нутаг буцаах нв гэрчүүд хэргийн хамсаатнаа зориуд хурдан гаргах санаа. Хэрэг шийдэгдтэл тэд байцаалт өгөх ёстой

2  |  0
Зочин(221.167.195.211) 2019 оны 10 сарын 31

Хятадуудыг яаравчлан нутаг буцаах нв гэрчүүд хэргийн хамсаатнаа зориуд хурдан гаргах санаа. Хэрэг шийдэгдтэл тэд байцаалт өгөх ёстой

0  |  0
tamag hereggui(115.171.198.187) 2019 оны 10 сарын 31

Ene hergiig shalgah erh buhii baiguulalguud ni shalagaad yamar uchirtaig ni togtoonoo. Ene hergeer busdiin ner toriig gutaah har PIARt hereglehgui baival mash sain. Ene bol hen negnii atgag sanaagaa hergjuuleh haalt bambai bolgoj bolohgui ee! Arai dee uls hoorondiig asuudal bolgoj bolohgui ee. Tege baij suuj chadah hen negniig merj hemleh don ni hodlood baigaa yum bol uls dotroo bie bienee l hudal taamag ulger zohioj bie bienee merj tamiin togoondoo gal ordotsgoo!!! Maluudaa

0  |  0
tamag hereggui(115.171.198.187) 2019 оны 10 сарын 31

Ene hergiig shalgah erh buhii baiguulalguud ni shalagaad yamar uchirtaig ni togtoonoo. Ene hergeer busdiin ner toriig gutaah har PIARt hereglehgui baival mash sain. Ene bol hen negnii atgag sanaagaa hergjuuleh haalt bambai bolgoj bolohgui ee! Arai dee uls hoorondiig asuudal bolgoj bolohgui ee. Tege baij suuj chadah hen negniig merj hemleh don ni hodlood baigaa yum bol uls dotroo bie bienee l hudal taamag ulger zohioj bie bienee merj tamiin togoondoo gal ordotsgoo!!! Maluudaa

0  |  0
Zochin(66.181.176.103) 2019 оны 10 сарын 31

Hujaatai niilsen mongol hulgaich hen bee \n

1  |  0
kk(202.9.43.247) 2019 оны 10 сарын 31

yadahnaa zurchlin huuliar ch torgoj bolohguin u

0  |  0
gemt hereg(91.186.76.134) 2019 оны 10 сарын 31

Үүний цаана Сайханбилэг, Элбэгдорж, М.Энхболд нар байгаа. Учир нь энэ хүмүүс бүгдээс илүү айж байгаа. Луйварчдын эцсийн арга бол Монгол улсыг бүрэн дампууруулах, самууруулах шүү дээ. Тэгэж байж улс үндэстнээсээ урвасан хэргээс мултарна!

2  |  0
Bolgoomjil(91.186.76.134) 2019 оны 11 сарын 01

Онлайн КАЗИНО тоглоход өндөр хүчин чадалтай компьютер хэрэггүй. Энэ хүмүүс яагаад ингээд хаацайлаад байна даа. Өндөр хүчин чадалтай компьютер ашиглах гол зорилго бол ХАКЕРДАХ!!!\nТэнэг хүмүүсийг хуурсаад байгаад бүүр сурчихсан юм энэ хэдэн хулгайч нар!\nОдоо ард түмэн хашир болсон, хэрцүү болсон шүү хулгайчуудаа!\nҮнэнийг хэлээч. Монголын төрийн байгууллагуудыг хакердах, мэдээллийн системийг хянах, Монголын үүрэн телефоний сүлжээг хянах, Монголчуудын өмнөөс хуурамчаар САНАЛ АСУУЛГАД хариулах, Монголчуудыг хагаралдуулан тэмцүүлэх өдөх, хуурах гэж ирсэн хүмүүс!\nҮүний цаана Сайханбилэг, Элбэгдорж, М

5  |  0
Уран(202.9.42.70) 2019 оны 11 сарын 01

Тэр хужаатай нийлсэн Монгол хүн нэртэй урвагч нарыг зарлаа\n

2  |  0
Top