УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.11.01/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Үндсэн хуулийн Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосонтой холбоотойгоор “Хуульчид ажиллаж байна. Ойрын хугацаанд холбогдох хуулийг хэлэлцүүлж, батлуулна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс аливаа аж ахуйн нэгж зайлсхийх, төлөхгүй өнгөрөх нөхцөл байдал үүсгэхгүй” гэлээ. Түүнээс цаг үеийн бусад асуудлаар сэтгүүлчид дараах асуултад хариулт авав.
-Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой мэдээлэл гарах боллоо. Цэцийн даргад хариуцлага тооцох асуудал яригдах уу?
-Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой мэдээлэл сошиал орчинд гарч байна. Үндсэн хуулийн Цэцээс тодруулж асуусан. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн дарга ёс зүйгүй авирласан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5.6-д зааснаар хариуцлага тооцно. Харин Үндсэн хуулийн Цэцээс өгсөн мэдээллээр Үндсэн хуулийн Цэцийн дарга энэ хэрэгт холбогдоогүй, ард нь сууж явсан иргэн үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцсан учраас нисэх онгоцны буудалд тухайн иргэнийг саатуулах, суудлын дугаар андуурах явдал болсныг Цэцийн дарга Монгол Улсын иргэний хувьд тухайн иргэнийг хамгаалж, өмгөөлснөөс болоод буруу ташаа мэдээлэл тарсан байна гэсэн гэж мэдэгдсэн. Үндсэн хуулийн Цэц албан ёсны тайлбараа хийнэ гэсэн. Үүнийг шалгаж байж Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиар шийдэх эсэхээ шийднэ.
-Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал удаа дараа гарч байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг хэзээ ярих вэ?
-Бодит байдал дээр үнэхээр дутагдал гаргасан бол Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын зарчмын дагуу хариуцлага хүлээнэ. Нөгөө талаас буруу ташаа ойлголт гарсан байх талтай. Тиймээс холбогдох асуудалд ултай суурьтай хандаж шийдвэр гаргана. Ер нь төрийн албаны ёс зүйтэй холбоотой хуулийн төслийг бэлэн болгочихсон байгаа. Өмнө нь ёс зүйг хуульчилдаггүй байсан бол цаг үе өөр болсон. Японд ёс зүйн хууль байсан. Тиймээс улс төрчид нь уучлал гуйгаад ажлаа өгдөг.
-АМНАТ-тай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрт та ямар тайлбар хийх вэ?
-Үндсэн хууль эцсийн шийдвэрээ гаргасан. Тийм учраас УИХ-аас яаралтай арга хэмжээ авч, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын холбогдох хуулиар Үндсэн хуулийн Цэцийн тогтоол гарвал холбогдох хууль, тогтоомж, УИХ-ын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 15 хоногт шийдвэрлэнэ. Нөгөө талаас 1.3 их наяд төгрөгийн төсвийн орлого тасрах асуудал үүсгэхгүйгээр Дагаж мөрдөх журмын тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Энэ асуудлыг УИХ ойрын хугацаанд УИХ шийдэх учраас төсөв тасрах нөхцөл байдал үүсэхгүй байх бололцоо бий. Гагцхүү энэ Засгийн газраас гаргасан захирамж, давхар татварын тухай, нүүрс, зэс бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хурааж авах журмуудыг бүртгүүлээгүйгээс болсон байна гэж Цэцийн шийдвэрт заасан байсан. Ийм учраас асуудлыг шийдэх бололцоотой гэсэн хуулийн гарцыг гаргаад ажиллаж байгаа. Тиймээс АМНАТ-аас аливаа аж ахуйн нэгж завших, төлөхгүй өнгөрөх нөхцөл байдал үүсэхгүй.
-Роялти-г засварлах ямар гарц байгаа вэ?
-УИХ-ын гишүүдэд зарчмын зөрүүтэй санал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төсвийн орлого тасрахгүйгээр асуудлыг шийдэх гарц бий. Ер нь АМНАТ-ыг огт авахаа больчихвол 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасрах эрсдэл бий. Тиймээс давхардуулж байгаа зүйл заалтаа засаж залруулах ёстой.
-БНХАУ-ын 800 иргэнийг саатууллаа. Виз олгосон хүмүүст, хянаж шалгаж байх ёстой хүмүүст хариуцлага яригдах уу?
-Хятадын 800 иргэнтэй холбоотой асуудал мөнгө угаахтай холбоотой. Манай тусгай албад сайн ажилласан. Эхний ээлжинд хил гаалиар 1000 компьютер, 10 мянга гар утас илрүүлж чадаагүй, аялал жуулчлалын визээр нь аялуулаагүй хазайлгасан хүмүүст хариуцлага ярина.
-“Саарал жагсаалт”-д орсон гол асуудлыг та нэрлэнэ үү?
-"Саарал жагсаалт"-д орсон шалтгаан бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 35 их наяд төгрөгийг ил болгосноо зарласан. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин их мөнгө далд эдийн засгаас гарч ирсэн. Харин хэт олон батлагдаагүй мэдээлэл гарах тусмаа Монгол Улсын гадаад нэр хүнд унаад байна. Дэлхийн улсуудад Монголд аймшигтай их мөнгө гарч ирсэн. Тэр нь зэвсгийн наймаа, хар тамхины наймаа хийгээд байдаг “саарал” улс юм байна гэсэн ойлголтыг өгчихсөн. Гадаад ертөнцтэй харилцах харьцаандаа бид онцгой анхаарч ажиллах ёстой гэдгийг “Саарал жагсаалт” бидэнд харуулж байна.
-“60 тэрбум”-ын хэрэгт ял оноолоо. Үргэлжлүүлэн ЖДҮ авсан гишүүдэд хариуцлага тооцох уу?
-УИХ-ын түвшинд маш олон өөрчлөлт хийгдэж байгаа. ЖДҮ-гийн асуудал 27 жил бугшиж ирсэн асуудал. Цаашид тусгай сангуудыг цэгцлэхээр ажиллаж байна. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулна.
Сэтгэгдэл ( 2 )
bichleg ni bvvr hvzvvdej avan bugsiig ni odbayr uuruu bazaj baina . zaalnii gold . hahaha.65 zandanshatara . bitgii ingej shivshigee nuuj haahiig orold
Эхлээд өөрийгөө өөрчил мал минь