Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Улмаар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр 758 хятад иргэнийг Монгол Улсаас албадан гаргах ажиллагаа явуулах болсон тухай өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл яг одоо нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Union building” зочид буудалд байршиж байсан хятад иргэдийг нутаг буцаахаар төмөр замын буудал руу авч явах ажиллагааг албаныхан зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )