Японд сурч, ажиллаж буй монгол докторант, судлаачид Токиод чуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

“Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм” нь 2019 оны аравдугаар сарын 26-ны байдлаар Япон улсын өнцөг булан бүрт суугаа нийгэм, байгаль, хэрэглээний шинжлэх ухааны 200 гаруй доктор, докторант, судлаачдыг холбосон албан бус нэгдэл юм. 

Тус бүлгэмээс Япон улсад суугаа Монголын Элчин сайдын яамтай хамтран “Япон дахь Монголын докторант, судлаачдын эрдэм-шинжилгээний форум II”-ыг 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна. Форум нь залуу судлаачид хоорондоо танилцах, судалгааны арга зүй, мэдлэг мэдээлэл солилцох, цаашид хамтран ажиллах сэдэл санааг өдөөх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудыг эрэлхийлэх гол зорилготой юм. 

Форум нь Зочин багшийн илтгэл, Судлаачдын илтгэл, Постер илтгэл, Хамтарсан төслийн илтгэл, Дугуй ширээний хэлэлцүүлэг, Номын булан гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэх аж. 

Зочин багшаар АШУИС-ийн Био-анагаахын сургуулийн профессор Ж.Сарантуяа, "Осака" их сургуулийн Хэл, соёлын тэнхимийн дэд профессор, монгол судлаач Имаока Рёоко, Австралийн Куртин их сургуулийн Боловролын сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Довчингийн Сэндэр нар оролцоно. 

Доорх хаягуудаас форумын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах болoмжтой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top