ЗИНДАА 2019.11.05 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

#1 ХЯТАД ИРГЭДИЙН ЛУЙВРЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХОЁР МОНГОЛ ХЭН БЭ?

Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрсэн нь тогтоож, Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулсан юм.

Энэ дагуу нийт 783 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг буцаасан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчид эдгээр иргэдийг харгалзаж, БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн юм. Ийнхүү гаднын улсад хууль бусаар оршин сууж байсан хятад иргэдийг тус улсын хуулийн байгууллагаас хүлээн авч бүртгэлжүүлэн, холбогдох шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа тухай тус улсын зарим хэвлэлд мэдээлжээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 СААРЛААС СААР РУУ...

Намуудад чухамдаа юу чухал вэ. Ямар тэнэг асуулт вэ гэж намаа нам дагагсад бодож болох л доо. Тэд торолгүй улсаа бодож сэрлээ гэж цээж мэдэн орилно. Хариулт нь тодорхой шүү дээ гэж олон нийт бодож байж ч болно. Олонх тэднийг улсаа биш өөрийгөө, ууж идэхээ бодно гэж боддог болохоор тэр. Бидний сонгож “аваад” замнаж байгаа ардчилсан нийгэмд намууд юу бодож, юу руу тэмүүлдэг ээ тодорхойлсон байдаг ч өнгөрсөн жилүүдэд чухамдаа юу чухал вэ гэдэг нь ойлгомжтой ч юм шиг, бүр эсвэл хариултыг нь олж чадахгүй үл тайлагдах асуулт мэт байсаар өнөөг хүрчээ. Байгаа хэдэн намынхаа чухам яагаад байдгийг ч мэдэхгүй цөхрөнгөө барж байх хооронд Монгол Улс нийтээрээ ОУВС-ийн туслалцааг гурвантаа хүртэж, Саарал жагсаалтад орж нэг гарч нэг, засаглагчдын өнгө улаан, цэнхэр гэж солигдсоор 2019 онтой золгожээ.

Сааралтуулсан нь!

АНА МАНА, ач тач, АН-АН-тайгаа тэмцэлдэж, МАН-МАН-тайгаа хэрэлдсээр саарал ордонд 30 гаруй жил болжээ. Сонгуулиар дүрийг нь өөрчилдөг ч дүрс нь өөрчлөгдөхгүй байсаар чухамдаа энэ хүрэв. Саарал ордны хэрүүл эцэстээ эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхэд хүрч энэ хооронд “Орос эмч”-ийн туслалцааг гурвантаа авсан юм. Энэ тохиолдолд Сэрэлт киноны “Орос эмч” нь Олон улсын валютын сан л даа. “Орос эмч”-ээр эмнүүлэхээс гадна “Чингис”, “Самурай”, “Гэрэгэ” зэрэг сүржин нэртэй бондууд гаргав. Даан ч түүнийгээ дэндүү жижиг зүйлд хот дунд зам тавих, замаа өргөтгөх зэрэгт зарцуулсаар сахилга батгүй, саарал жагсаалтад орсон юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН СЗХ-НЫ ДАРГА НАРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.04/ хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны дарга нарын өөрийнх нь хүсэлтийн дагуу огцруулах асуудлыг оруулж ирсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Саарал жагсаалтад орсон асуудалд хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх ёстой. Саарал жагсаалтад орсон дөрвөн шалтгаанд хариуцлагаа сайжруулах асуудлууд маш тодорхой  тусгагдаж өгсөн. Бид одоо саарал жагсаалтаас хурдан гарахаа л бодох хэрэгтэй” гэлээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 


#4 ТЕРАГЕРЦ БОЛ ҮНЭТ ЧУЛУУ БИШ

Олонхийн нэрлэж байгаагаар терагерц гэх гялгар, хар өнгийн чулуун бугуйвч, зүүлт, ээмэг хотын төвийн Их дэлгүүрүүдээс эхлээд “Урт цагааны гудамж”-ны үнэт эдлэл, гоёл чимэглэлийн дэлгүүрт ховрын бараа биш болжээ. Янз бүрийн цахим дэлгүүр, фэйсбүүк, онлайн орчинд хүртэл элдэв арга заль хэрэглэн зарагсад олширч байна.

Сүүлийн үед төрөл, зүйл нь нэмэгдэж том, жижиг, дунд бага гарын хөөрөг хэлбэрээр ч зарагдах болж. Иргэдийн хувьд гоёл чимэглэлийн болон эрүүл мэндийн гэсэн хоёр зориулалтаар авч ашигладаг. Терагерц бугуйвч хамгийн багадаа 80-100 мянга, үнэтэй нь 300-500 мянган төгрөг. Хамгийн хямд ээмэг 70 мянга, хөөрөг 700-2.5 сая төгрөгийн үнэтэй байна. Том, жижиг, цахим гурван төрлийн дэлгүүрт зарагдаж байгаа бүтээгдэхүүний дундаж үнэ төстэй. Гэсэн хэдий ч хэмжээ болон талсттай, талстгүй хийцээсээ хамаарч үнэ хэлбэлзэнэ. Томоохон дэлгүүр нь шууд боловсруулсан бүтээгдэхүүнийг Япон Улсаас чанарын сертификаттай оруулж ирдэг гэнэ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 


#5 МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЗОЛЖАРГАЛЫГ ШҮҮЖ, ЭХНЭРИЙГ НЬ ГЭРЧЭЭР ДУУДНА

Өнгөрөгч оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.

Өмнө нь хэргийн талаар АТГ-аас “Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй зээл олгосон байгаа учраас эргэж хянаж үзнэ үү гэдэг мөрдөгчийн мэдүүлэг Монголбанкинд хүргэсэн. Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн Монголбанкны таван албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгаж байгаа” гэсэн тайлбар өгч байсан. Тэгвэл Н.Золжаргалд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”,  22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top