Японы санхүү эдийн засгийн тухай бичдэг Nikkei сонин Монгол Улсад сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй IT салбар тэр дундаа хиймэл оюун ухаан, финтек буюу санхүүгийн технологийн салбарыг онцолжээ. Монгол Улсын эдийн засаг энэ салбарын тусламжтайгаар хөгжлийн шинэ шатанд гарна гэдгийг ч онцлон дурдсан байна. Сүүлийн жилүүдэд эх орон, бүс нутагтаа финтекийн хөгжлөөрөө тэргүүлж буй хоёр компанийн жишээгээр IT салбарт ямархан боломж байгааг онцгойлон дурджээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Гарааны жижиг бизнесүүд хиймэл оюун ухаан, финтек болон технологийн бусад салбарт хөл тавьж эхэлжээ. Хэдийгээр нэршил нь жижиг ч технологийн өндөр түвшний хөгжлийг эх нутагтаа цогцлоохоор ажиллаж байна. Чухамдаа тэд Монголын эдийн засгийг хөгжүүлэх шинэ гарц шийдэл билээ.
Уул уурхай цөмтэй эдийн засаг бол Монгол Улсын онцлог. Цөм болсон салбараа дагаад хөдөө аж ахуй, аялал жуулчлалаа хөгжүүлж буй. Гэхдээ хахир хатуу өвлийн улирал нь сүүлд дурдсан хоёр салбарыг хөгжүүлэхэд хамгийн том саад юм. Байгаль, цаг уурын хязгаарлагдмал нөхцөлийг ашигтайгаар эргүүлж, эдийн засгаа хөгжүүлэх хамгийн том боломж нь мэдээллийн технологи гэдгийг шинэ үеийн залуус ойлгон, мэдэрч энэ салбарт хөл тавьж буй нь энэ.
Монголчууд аль хэдийнээ үүрэн холбооны дөрөв дэх үе 4G LTE сүлжээнд шилжчихэж. Мэдээллийн технологийн энэ дэвшил технологийн болон бусад салбарт цаашлаад Монголын эдийн засагт асар том боломж олгож буй. Шинэ цагийн олон монголчууд мэдээллийн технологийн онцлогийг ойлгох, таних мэдэх хүсэлтэй, нэгэндээ энэ талын мэдлэг олгох чин эрмэлзэлтэй, мэдсэнээ ажил хэрэг болгох дэврүүн тэмүүлэлтэй аж. Тиймээс ч финтекийн чиглэлээр олон компани үүдээ нээж байна. Гэвч уламжлалт сэтгэлгээ, харилцагчийн тогтсон ойлголт шинэ цагийн компаниудад хамгийн том сорилт юм.
Энэ оны долоодугаар сарын сүүлээр Фейсбүүк, Майкрософт компанийн хиймэл оюун ухааны тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотод чуулжээ.
Саяхандаа. Өнгөрөгч долоодугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод Фейсбүүк болон Майкрософт компанийн хиймэл оюун ухааны тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотод чуулав. Японы “Денцү” агентлагийн шугамаар ирсэн эдгээр мэргэжилтэн найзууд суурилсан сүлжээ, хиймэл оюун ухаан, финтекийн талаар мэдлэгээ хуваалцсан юм. Эдгээр нэг илтгэгч онцгойрч байлаа. Тэр хүн бол С.Сайнбаяр. Фейсбүүкийн Хиймэл оюун ухааны салбар нэгжид ажилладаг тэрээр хиймэл оюун ухаан технологийн цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьсан билээ.
Улаанбаатар бол залуусын хот. Монгол Улсын нийт хүн амын бараг тал хувь нь буюу 1.5 сая хүн нийслэл хотдоо амьдардаг. Үүний үнэмлэхүй олонх буюу 90 гаруй хувь нь ямар нэгэн их сургуульд харьяалагддаг залуус эзэлдэг. Чухамдаа ийм онцлогтой учраас технологийн дэвшил, шинэ цагийн олон боломж Улаанбаатарыг тойрохгүй дайрч гардаг юм. Эдгээрийн төлөөлөл нь “Денцү Дата Монгол” агентлаг. Хиймэл оюун ухаан судлалын чиглэлээр байгуулагдсан энэ гарааны компани Японы “Денцү” групптэй холбоо тогтоон ажиллаж байна. Хиймэл оюун ухааны чиглэлээр судалдаг мэргэжилтнүүдэд мэдээлэл олгох, сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ агентлаг хэрэглэгчдийн дата, хэрэглэгчдэд суурилсан технологийн шинэ боломж нэвтрүүлэхээр зорьж буй.
Шинэ үеийн технологи Монголд саадгүй нэвтэрч байгаагийн цаад учир шалтгаан нь цахилгаан, эрчим хүчний үнэ хямд байдагтай холбоотой. Тиймээс хиймэл оюун ухаан, цаашлаад их өгөгдөл түүний амин судас болсон дата бааз бүрдүүлэх асар том боломж бий гэсэн үг.
Морьтон Монгол технологийн дэвшлээс хоцрохгүй байгаа нь тохиолдлын зүйл биш. Тэд сийрэг толгойтой ард түмэн. Олон улсын математикийн олимпиадад тэд энэ жил 26 дугаар байрт орсон. Одоогоос 10 гаруй жилийн тэртээ энэ улс 50 дугаар байрт орж байжээ.
Үүрэн холбооны хэрэглээгээрээ Монгол Улс бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлдэг. Тус улсын 2018 оны байдлаар 4.2 сая хүн үүрэн холбооны төхөөрөмжтэй гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлэлд дурджээ. Энэ нь Монгол Улсын нэг иргэнд дунджаар 1.4 ухаалаг утас оногдож байгаа гэсэн үг. Судалгаа, статистик худал хэлэхгүй гэдгийн баталгаа нь финтекийн салбар хөгжиж байгаа явдал. Төлбөр төлөх, шилжүүлэг хийх, зээл авах зэрэг санхүүгийн үйл ажиллагаа бүгд ухаалаг төхөөрөмжид багтаж байна. “Хаан”, “Голомт”, “Хас” зэрэг томоохон арилжааны банкнуудаас эхлээд “ЛендМН” зэрэг санхүүгийн байгууллагууд ухаалаг утсанд суурилсан үйлчилгээ үзүүлж байгаа аж. Үүнээс онцлох нэг зүйл бол “ЛендМН” хиймэл оюун ухаан ашиглан харилцагчийн хувийн мэдээлэл, зан төлөвт нь суурилсан зээл олгодог нь анхаарал татаж байлаа. Тус үйлчилгээ зөвхөн дотооддоо бус Филиппин, Мексик улсад нэвтэрнэ. Судалгаагаар “ЛендМН” үйлчилгээг ашигласан хэрэглэгчийн эргэн төлөх магадлал нь 98 хувиар хэмжигдэж байгаа аж.
Хоёр том гүрний дунд байдаг энэ улсад технологийн салбар ийм хэмжээнд хүрч хөгжиж байна. Монгол Улс бидний төсөөлдөг шиг биш юм. Технологийн дэвшил монголчуудын амьдралд нөлөөлж өдөр тутмын хэрэглээ болжээ. Морьтон Монгол технологийн дэвшлээс атгаж байгаа нь тохиолдлын зүйл биш. Монголчууд сийрэг толгойтой ард түмэн. Олон улсын математикийн олимпиадад Монгол Улс энэ жил 26 дугаар байрт орсон. Одоогоос 10 гаруй жилийн тэртээ энэ улс 50 дугаар байрт орж байжээ. Түүнчлэн ой тогтоолтын дэлхийн тэмцээнүүдэд ч шагналын тавцангаас буудаггүй аж.
Цэцэглэж буй IT салбарыг төр засгийн зүгээс ч тоож, анхаарч байна. Ердөө жил гаруйн өмнөөс эхлэн технологийн салбарын гарааны бизнесүүдийг нэгтгэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах боломжоор хангах зорилгоор “Hub innovation” төвийг нээгээд байна. Дөнгөж эхлэл шатандаа байгаа энэ төв цаашлаад үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх аж.
Монгол Улсад технологийн салбар цэцэглэн хөгжиж байна. Шинэ цагийн монголчууд технологийн дэвшлээс хоцрохгүй, улам урагшлан хөгжсөөр... Магад Монгол Улсын хөгжлийн шинэ гарц нь мэдээллийн технологи, IT салбар байхыг үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл ( 5 )
та найдвартай зээл хүсч байгаа бол\nбид таны төлөө энд байна, бид найдвартай итгэж, сайн нэр хүндтэй.\n бид 500 доллараас 35,000 доллар хүртэлх хүүтэй зээлийг ердөө 5% хүүтэй зээл олгодог.\n Дараах үйлчилгээнүүд байна.\n байшингийн зээл\n автомашины зээл\n бизнесийн зээл\n гэрээний зээл\n фермийн зээл\n оюутны зээл гэх мэт.\nСонирхож буй хүмүүс бидэнтэй rapidoloan@gmail.com хаягаар имэйл хаягаар ирүүлнэ үү\n эсвэл 1 352 388 5486 дугаараар бидэнтэй whatsapp-тай холбогдоорой\n өнөөдөр зээлээ аваарай.
Хаяа гэсэн өөрсдийнхөө амжилтаар бахархаж баймаар сан даа
Уншихад үнэхээр таатай байлаа. Залуучууддаа амжилт хүсье.
delhiin oyun uhaanii tarhiig bazdag yaponchuud ingj vnelj bval mgl chuudd 2 dahi blomj bga yum bish vv tehnology ene yabaa nasandaa sonirhoj bsangui sonirhmoor sudalmaar sanagdchihlaa
bravo