ЗИНДАА 2019.11.12 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

#1 Х.МАНДАХБАЯР: СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫГ ГУТААЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС САЛАХ ЦАГ БОЛСОН
 


Өнгөрөгч 2018 оны хоёрдугаар сард болсон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн 17-р Их хурлыг хууль бусаар зохион байгуулсан, мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон шинэ удирдлагын багийн гишүүдийг мөн хууль бусаар сонгогдсон гэх асуудлыг нэр бүхий хүмүүс ашиг сонирхлын үүднээс хөндөж эхэлсэн байдаг.

Улмаар эвлэлийн Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, гүтгэх, тагнаж чагнах үйлдлүүд гаргаж эхэлсэнтэй холбогдуулан Х.Мандахбаяр иргэнийхээ хувиар Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газарт албан ёсоор хандаж байгаагаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлээ. Түүнчлэн МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувиар нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчдийн хууль бус үйл ажиллагаатай хуулийн хүрээнд тэмцэх нь салбарын тэргүүний үүрэг гэдгийг онцоллоо.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ТОЙМЧ БИЧИЖ БАЙНА: СЭХҮҮН ӨВГӨД
 


Ардчиллын салхи сэвэлзсэн он жилүүдэд би хөлд орж байсан юм. Намайг хөлд орж байхтай зэрэгцэн Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Ц.Нямдорж, Ч.Улаан, Н.Багабанди, Н.Энхбаяр, Буян Жагаа, Ногоон намын О.Бум-Ялагч, С.Баяр, М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, М.Энхсайхан гээд зүсэн бүрийн нөхөд улс төрд хөл тавьж байсан юм билээ. Монголын цэл залуу үе өнөөдөр 30 насны босго давж, харин нэгэн жарантай хөл нийлүүлэн муугаар хэлбэл хөгжлийн чөдөр болон улсаа туших уралдааны тэргүүн эгнээнд яваа сэхүүн өвгөд сүрчиг сэнгэнүүлэн Төрийн ордноор жороолж байна. Нэг үгээр хэлбэл улс төрийн насжилт хайж яваа нь тэр. Өөрсдийн зохиосон дүрмээ өөрсдөө зөрчиж улс төрд дүрэмгүй байхыг уриалчихаад одоо шальдар бульдар юм яриад энэ улсыг хөгжүүлнэ гээд солиорч яваа харагдана лээ.

90 онд дэлгүүрийн лангуун дээр талх, давснаас өөр зүйлгүй байхад улсынхаа төлөө зүтгэсэн гавьяаг нь буруутгах аргагүй. Өнөөдрийн элбэг дэлбэг болгоход оруулсан хувь нэмрийг нь үгүйсгэхгүй. Гэхдээ цаг цагаар хувьсан өөрчлөгдөж дэлхийтэйгээ хөл нийлүүл. Тэр үед монголчуудын өргөн хэрэглээ байсан УАЗ 469 авто машин одоо алга. Сүнгэсэн том жийпнүүдийн эрэн үе ирчихсэн байна. Монголыг дэлхийтэй холбож байсан компьютер ширээ дүүргэдэг байсан бол одоо алгын чинээ гар утсанд багтсан байгаа биз дээ. Дэлхий хийгээд бидний амьдрал ингэж өөрчлөгдөж байна шүү дээ. Манай сэмбэгэр хэд холион бан­тангийн хувьс­гал хийж бай­хад тэд нарын үеийн бараг дүү шахуу Барак Обама хийх зүйлээ хийчихээд чимээгүйхэн яваад өгчихөж байна шүү дээ. Францын ерөнхийлөгч Эмманэуль Макроныг хар. Залуу үеийн төлөөлөл улсаа сэвхийтэл удирдаад аваад явчихаж байна. Ард түмэн нь ч итгэж байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 УЛСАД ХАМГИЙН ИХ ХОХИРОЛ УЧРУУЛСАН АВЛИГЫН ХЭРГИЙН ЭЗЭД


Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас энэ оны эхний арван сарын хугацаанд 433 холбогдогчтой, 1115 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125-ыг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 хэргийг хаах саналтай, 64 хэргийг прокурорт шилжүүлжээ. Мөн шалгалтын явцад 21 хэргийг нэгтгэн шалгаж эхэлсэн бол гурван хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэргийн үлдэгдэлтэй байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн юм.

Эдгээр гэмт хэргийн улмаас нийт 12 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136,8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Учирсан хохирлыг өмнөх оныхтой харьцуулбал 40 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Үүнийг авлигын гэмт хэрэг ихээр нэмэгдэж байна гэж тайлбарлах нь буруу. Харин цөөн хэдэн хэргийн учруулсан хохирлын хэмжээ их байгаатай холбон тайлбарлаж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 


#4 СУРВАЛЖИЛГА: ХЯТАДУУДЫГ БАРИВЧИЛСАН БУУДЛУУДЫН НЭГ НЬ АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ
 


Монгол Улсад 783 хятад иргэн жуулчны визээ зориулалтын бусаар урвуулан ашиглаж нутаг буцаагдсан, тэднийг гурван жилийн хугацаанд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон. Үйл явдлыг эргэн санавал, одоогоос 14 хоногийн өмнө тэдгээр хятад иргэнийг цахим гэмт хэргийн холбогдогч байж болзошгүй бөгөөд цаашлаад тусгаар тогтносон бүрэн эрхт улсын үндэсний аюулгүй байдалд занал учруулсан байж ч мэдэх үндэслэлээр баривчлан шалгасан. Гэвч 783 хятад иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй хэмээн асуудлыг шийдвэрлээд, БНХАУ-ын 14 иргэн, Монгол Улсын хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шалгаж байгаа. Тухайн үед Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт байрлах “Кентавр”, “Амар”, “Ориентал” зочид буудал, “Union building”-ийн оффисын барилгаас хятад иргэдийг хэсэгчлэн баривчилж, шалгаж байлаа.

Харин одоо тэдгээр зочид буудалд нөхцөл байдал ямар болсныг бид дахин сурвалжиллаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ФЭЙСБҮҮКИЙН ТОП НЭГДЛҮҮД: КЕТО ХООЛЫГ ХЭВШИЛ БОЛГОСОН ГЭР БҮЛ
 


Хамгийн олон дагагчтай фэйсбүүк группийг танилцуулах булангийн шинэ зочноор Кeto mongolia группийн админууд уригдлаа. Өөх тос идээд турна, эрүүлжинэ гэдэг зүйл байж боломгүй мэт санагдаж байсан цаг саяхан. Харин энэ бүхэн боломжтой гэдгийг “Кето” хооллолт дэлхий дахинаа батлан харуулсаар байна. Та хаа нэгтэйгээс, эсвэл хэн нэгнээс энэ үгийг сонсож байсан байх. Чухам юу болохыг нь мэдэж амжаагүй бол анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр бид та бүхэнд кето хооллолтыг амьдралынхаа хэв маяг болгосон нэгэн залуу гэр бүлийн ярилцлагыг хүргэж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top