Газын зурвасаас 360 пуужин харважээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Өнгөрсөн мягмар гаргаас пүрэв гараг хүртэл Газын зурвасаас Израилын зүг нийт 360 пуужин харвалаа гэж Израилын Батлан хамгаалах армийн хэвлэлийн албан мэдээлжээ.

Мэдэгдэлд дурдсанаар, “Iron Dome” агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем пуужингийн 90 гаруй хувийг замд нь устгасан байна.

Израилын зэвсэгт хүчин Газын зурвас дахь “Исламын жихад” бүлэглэлийн  цэргийн объект руу хариу цохилт өгчээ. Израилын Палестинтай залгаа өмнөд бүсэд аюулын дохио дуугарсан хэвээр байгаа аж.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Израилын зүгээс Газын зурваст өгсөн цохилтын улмаас дор хаяж 32 хүн амиа алдаад байна. Лхагва гарагт Израилын цохилтын улмаас нэг хоногийн дотор 26 хүн амиа алдсанаас гурван өсвөр насны хүүхэд, нэг гэр бүлийн зургаан хүн амь үргэджээ. Ная гаруй хүн шархдаад байна.

Израил, Палестины “Исламын жихад” бүлэглэл Египетийн тал зуучилсны дагуу пүрэв гарагийн өглөө гал зогсоох тохиролцоонд хүрчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top