Калифорнийн сургуульд халдлага болж, хоёр хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Америкийн Калифорнийн Санта-Кларита хотын сургуульд өчигдөр \2019.11.14\ буун дуу гарч, хоёр хүн амиа алдсан талаар “Associated Press” агентлаг мэдээллээ. Гурван хүн гэмтэж бэртсэн байна.

Гал нээсэн үл таних этгээд баривчлагдах үеэрээ хүндээр шархаджээ.

АНУ-д галт зэвсэг ашиглах тухай хуулийг чангатгасан ч халдлага гарсаар байгаа билээ. Холбооны засгийн газраас 2013 онд галт зэвсэг ашиглан гурваас дээш хүний аминд хүрсэн бол “бөөнөөр нь хядсан” гэх ангилалд оруулахаар болж байв.

Өнгөрсөн оны байдлаар АНУ-д иргэдийн гарт ойролцоогоор 260 сая ширхэг галт зэвсэг байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуа фин(103.111.68.3) 2019 оны 11 сарын 15

Эрх чөлөө гэдэг энэ дээ Манайд хэзээ ингэж шууд буудаад алчихах болдог бол,Алахаар улс мөн ч олон байна даа.

0  |  0
Top