АНУ-ын Калифорни муж үслэг эдлэл худалдахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

АНУ-ын Калифорни мужийн Төлөөлөгчдийн танхим ээлжит хурлаараа муж даяар амьтны бүх төрлийн үслэг эдлэл худалдахыг хориглох тухай тогтоомжийг хэлэлцэж дэмжжээ.

Хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих бөгөөд энэ өдрөөс эхлэн тус мужийн иргэд амьтны үслэг эдлэл хийх, худалдаж авах эрхгүй болж байгаа юм. Хориглож буй бүтээгдэхүүн, үслэг эдлэлд хонь, ямаа, бугын арьс, ноолууран бүтээгдэхүүн орохгүй аж.

Хэрэв дээрх хуулийг зөрчвөл 500 ам.доллароор торгох бөгөөд энэ үйлдэл давтагдвал 1000 ам.доллар, удаа дараа үйлдсэн тохиолдолд зургаа хүртэлх сараар саатуулах юм байна. Тансаг зэрэглэлийн брэндүүд орлуулах өөр бүтээгдэхүүн хийх, бүтээгдэхүүн зохион бүтээх хугацаа гаргахын тулд хэрэгжих хугацааг 2023 он гэж заажээ.

Ингэснээр Калифорни муж үслэг эдлэл худалдахыг хориглосон АНУ-ын анхны муж болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top