Гэрлэх саналаа “KFC”-д тавьсан залууд дэлхийн брэндүүд бэлэг илгээсээр байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Өмнөд Африкийн “KFC”-д хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж байгаа залуугийн бичлэг цахим ертөнцийг эзэгнэсээр байна. Хектор гэгч залуу найз бүсгүй Нонлаладаа “KFC”-д гэрлэх санал тавих үеэр дэргэдүүр нь өнгөрсөн нэгэн эмэгтэй Өмнөд Африкийн эрчүүд хэрхэн ядуурсныг шоолсон утгатай тайлбар хийж, цахимд бичлэг оруулсан нь Хекторт харин ч тус болжээ.

“KFC” болон бусад алдартай брэнд хосуудыг хайж олон, бэлэг барьсаар байгаа юм. “Пума” гэхэд тэдэнд 680 ам.долларын ваучер өгсөн бол “Хуавэй” гар утас бэлэглэж, Стандарт банк хосын 20 мянга гаруй ам.долларын өрийг тэглэжээ.

Мөн “Ауди” компани тэдний хуримын дараа бал сараа тэмдэглэх газар нь хүргэж өгөхөөр болж, “McDonald's” бал сарын аяллыг нь дааж, “Uber” хуримд хэрэгтэй машин тээврийг зохицуулж, “Күү” хүнсний сүлжээ дэлгүүр 1300 ам.долларын худалдан авалт хийх эрх бэлэглэжээ. 

Энэ мэт бэлгүүд ар араасаа цуварсаар Өмнөд Африкийн нэгэн гар урлалын дэлгүүр хуримын гоёл чимэглэлийг нь хариуцахаар болжээ. Мөн сүйт бүсгүйн гоо сайханд нутгийнх нь нэгэн спа салон анхаарахаар болж, зарим дэлгүүр тэдэнд тавилга ч бэлэглэсэн байна.

Энэчлэн хүмүүс цахимд бичлэг байршуулж, шоолсон утгатай тайлбар бичсэн эмэгтэйг шүүмжилж, залуу хосыг дэмжин, хайр түгээсээр байна. 
 
Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.89) 2019 оны 11 сарын 24

Gaihaltai ymaa

0  |  0
F(103.57.93.249) 2019 оны 11 сарын 24

Byrxandaa talarxii saixan xoer xosiin umnuus

0  |  0
matilda(197.234.221.42) 2019 оны 11 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  1

чука (84.197.77.63) 2019 оны 11 сарын 19

ямар гоё гэгээлэг юм бэ

0  |  0
зочин(202.126.89.31) 2020 оны 09 сарын 12

Байгаагаараа байх, дүр эсгэлгүй байх ийм л сайхан

7  |  0
Top