Германд нэгэн яллагдагч хохирогчдоо гэрлэх санал тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

Германы иргэн Катарина Б. гэгч шүүх хурлын танхимд өөрийнх амь насанд халдахыг завдсан хэрэгт буруутгагдаж буй хамтран амьдрагчийнхаа гэрлэх саналыг хүлээн авчээ.

“Bild” цахим хэвлэлд мэдээлснээр, механикч мэргэжилтэй 47 настай Андреас З. гэгч хамтран амьдардаг Катарина /35 настай/ руу дайрч, амь насыг нь хөнөөхийг завджээ. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт Бонн хотноо болсон шүүх хурлын үеэр яллагдагч хохирогч эмэгтэйд гэрлэх санал тавьсныг нь хүлээн авсан байна.

Андреас З. нь өмнө нь хохирогч эмэгтэйг зодох, хоолойг нь боох, үснээс нь чирэх зэрэг балмад үйлдэл гаргаж байсан аж. Тэрбээр эмэгтэйн хацрыг жадаар зүсэж, толгой руу нь цохихыг оролдсон ч эмэгтэй гараараа халхалж, өөрийгөө хамгаалж чаджээ.

“Bild” хэвлэлд бичсэнээр, Катарина гурван хүүхэдтэй бөгөөд нэг хүү нь Андреасынх гэнэ. Катарина найман сартай жирэмсэн бөгөөд эцэг нь Андреас гэж Катаринагийн дагавар охин ярьжээ. Гэнэтийн явдлыг үл харгалзан шүүх хурал үргэлжилж байна гэж тус хэвлэл онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top