Монгол Улсын Цэцийн дарга Д.Одбаяр Улаанбаатар-Сөүл чиглэлийн "Корэйн эйр" компанийн онгоцоор үйлчлүүлж байхдаа үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн асуудлаар тус улсын хуулиар торгуулийн шийтгэл хүлээсэн билээ. Уг асуудалтай холбогдуулан Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсний дагуу Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүн хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхээр болоод байгаа.
Ийнхүү Цэцийн дарга өргөдлөө өгсөнтэй холбогдуулан Цэцийн дараагийн даргын сунгаа эхэлжээ. Төрийн ордонд "нисэж" байгаа мэдээллээр УИХ-ын квотоор Цэцийн гишүүн болсон Г.Баясгалан, одоо Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа ахмад гишүүн Н.Чинбатын нэр хүчтэй яригдаж байгаа аж.
Г.Баясгалан 1981 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр 10 жилийг, 1985 онд Москва хотын улсын сургуулийг дүүргэсэн. Эрхзүйч мэргэжилтэй. 1991-1999 онд Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, прокуророор, 1999 оноос ХЗДХЯ-ны Газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2018-2019 онд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, 2019 оноос Цэцийн гишүүнээр ажиллаж байна.
Н.Чинбат нь 1979 онд МУИС төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1979-1990 онд МУИС-ийн Хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн Цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, 2017 оноос Цэцийн гишүүнээр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Баясгалан бэлэн дарга байна. Жинхэнэ төв халхын, Баянхонгорын эмч аавтай, Говь-Алтайн гавьяат эмч ээжтэй, төвшин сайхан хүн. Юун хужаа, жинхэнэ төрийн хар хүн. Өр зөөлөн сэтгэлтэй, эгэл ард хүн. Чинбат ч том хуульч. Нас явчихлаа, угаасаа дэндүү зөөлөн хүн. Их хатуу даргатай больё гэвэл Ш.СОЛОНГО бэлэн байна. Ягшуулаад өгнө дөө.
ЭХНИЙ ХУЖАА ЦАРАЙГ ӨШИГЛӨӨД ЯВУУЛ! НӨГӨӨ ӨВӨӨ ТЭТГЭВЭРТЭЭ ГАР! НАРАНГЭРЭЛ ГЭЖ АРД ТҮМЭН СОНГООД БАЙГАА ЮМАН ДЭЭР ШАВАР ЦАРАЙЛАХ АА БОЛЬ ЗАЙЛ
Zaluuchuudig gargaj Turig samruulah ni uu!! Tsetsin gishuud nas togtson humuus baih heregtei, dargaa huulichi mergejiltei negneesee gargah ni zuv shuu!!!
Хөгшид нь тэтгэвэртээ гараач ээ Их хурал цэцэд байхаараа тэтгэвэрт гарах хууль үйлчилдэггүй юм уу
ОЛИГТОЙХОН ЮМ ТАВИАСАЙ ДАА ...
ОЛИГТОЙХОН ЮМ ТАВИАСАЙ ДАА ...