Тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

2019 оны 11 сарын 22

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.   

 Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах  тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэх юм.

Тус тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээнд өнөөдөр  Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Беларусь Улсын Борисов хот дахь “ПОЖСНАБ” ХХК-ийн захирал Дерябин Олег Александровичтэй гарын үсэг зурлаа.

 Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудад MNS 6412:2013 стандартын дагуу гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top