Хонконгт АРДЧИЛАЛ үнэмлэхүй ялалт байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Хонконгийн ардчиллыг дэмжигч хөдөлгөөн, сөрөг хүчний намаас нэр дэвшигчид өнгөрсөн ням гарагт /2019.11.24/ болсон Хонконгийн зөвлөлийн /парламент/ сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулаад байна.

Санал хураалтын урьдчилсан дүнгээс үзвэл ардчиллыг дэмжигч нэр дэвшигчид 278 суудал авсан бол Бээжинг дэмжигчид 42 суудал авчээ. Үүнээс өмнө, Бээжинг дэмжигчид Хонконгийн 18 тойргийн зөвлөлийн суудлын 75 хувийг хядаг байв.  Дүүргийн зөвлөлийн 479 суудлын 452-ын төлөө 1090 нэр дэвшигчид өрсөлдсөн юм. Үлдсэн 27 суудлыг орон нутгийн дүүргийн төлөөлөгчдөд хуваарилдаг байна.

Сонгуульд 4.1 сая сонгогч бүртгэгдсэнээс 2.9 сая хүн саналаа өгчээ.

Сонгогчдын идэвх 71 хувьд хүрсэн нь 2015 оны 47 хувьтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

Хонконг дүүргийн зөвлөлийн гишүүд улс төрийн шийдвэрт шууд нөлөө үзүүлдэггүй тул урьд өмнө энэ сонгууль олон нийтийн сонирхлыг тэр бүр татдаггүй байв. Харин энэ удаагийн санал хураалт Хонконгийн өнөөгийн засаг захиргаа болон түүний тэргүүн Кэрри Лэмд өгсөн үнэлгээ байлаа гэж ажиглагчид дүгнэж байна.

Сөрөг хүчний сонгуулийн сурталчилгааны үеэр сүүлийн таван сарын турш тэмцсэн жагсагчдын дуу хоолой Бээжингийн чихэнд хүргэхийг амлаж байсан юм.

Энэ удаагийн сонгуульд Хонконгийн хэд хэдэн туршлагатай  улстөрчид болон саяны жагсаалын үеэр тодорсон зүтгэлтнүүд оролцсон. Энэ сарын эхээр нэгэн жагсагчийг хутгаар гэмтээж, дуулиан тарьсан Бээжинг дэмжигч Жуниус Хо нэр дэвшсэн ч сонгогдоогүй байна. Түүнийг Триад гэх Хятадын мафийн бүлэглэлийн гишүүн гэж хэвлэлүүд сэжиглэж байгаа.

Жагсаалыг зохион байгуулагчдын нэг, Хүний эрхийн төлөөх иргэдийн фронтын тэргүүн Жими Шам анх удаа нэр дэвшиж, сонгогдсон байна. Сонгуулиас өмнөхөн түүний биед халдаж байсан билээ.

Аравдугаар сарын сүүлээр Хонконгийн эрх баригчид 2014 оны “Шүхэрт хөдөлгөөний” удирдагчдын нэг, 23 настай Жошуа Вонгийн орон нутгийн өөрөө удирдах байгууллагад нэр дэвших эрхийг хассан. Гэхдээ түүнийг орлосон нэр дэвшиг парламентад сонгогдсон байна. Вонг энэхүү сонгуулийг “түүхэн” гэж өөрийн твитерээр дамжуулан нэрлэжээ.

Хонконгт тав гаруй сар үргэлжилсэн улс төрийн хямрал хонконгчуудын Засгийн газартаа итгэх итгэлийг үгүй болгожээ. Сонгогчид санал хураалтын дүнд үл итгэсэн царайтай хүлээн авч байна гэж ВВС агентлагийн сэтгүүлч бичжээ.

Сонгуулийн дүнг ийн гарахыг хэн ч таамаглаж чадаагүй. Кэрри Лэмийн засаг захиргаанд дарамт шахалт үзүүлсэн хэвээр байх болно. Харин Кэрри Лэм сонгуулийн үр дүнг хүндэтгэж буйгаа илэрхийлсэн байна.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.47) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top