ЗИНДАА 2019.11.25 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

#1 ХОНКОНГТ АРДЧИЛАЛ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
 

Хонконгийн ардчиллыг дэмжигч хөдөлгөөн, сөрөг хүчний намаас нэр дэвшигчид өнгөрсөн ням гарагт /2019.11.24/ болсон Хонконгийн зөвлөлийн /парламент/ сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулаад байна.

Санал хураалтын урьдчилсан дүнгээс үзвэл ардчиллыг дэмжигч нэр дэвшигчид 278 суудал авсан бол Бээжинг дэмжигчид 42 суудал авчээ. Үүнээс өмнө, Бээжинг дэмжигчид Хонконгийн 18 тойргийн зөвлөлийн суудлын 75 хувийг хядаг байв.  Дүүргийн зөвлөлийн 479 суудлын 452-ын төлөө 1090 нэр дэвшигчид өрсөлдсөн юм. Үлдсэн 27 суудлыг орон нутгийн дүүргийн төлөөлөгчдөд хуваарилдаг байна.

Сонгуульд 4.1 сая сонгогч бүртгэгдсэнээс 2.9 сая хүн саналаа өгчээ. Сонгогчдын идэвх 71 хувьд хүрсэн нь 2015 оны 47 хувьтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ АМИА АЛДСАН ХЭРГИЙН КАМЕРЫН БИЧЛЭГ ОЛДЖЭЭ
 

Өмнөговь аймагт нүүрс тээврийн жолооч амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 23-ны өдөр гарчээ. Тодруулбал, тус аймгийн Хан-Богд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Алтанговь” компанийн нүүрс буулгалтын талбайд тус компанийн жолооч автомашиныхаа чиргүүл дээр нас барсан байжээ. Талийгаач нь 48 настай эрэгтэй Б байсан бөгөөд Хөвсгөл аймгийн харьяат боловч нүүрс тээвэр хийхээр Өмнөговь аймагт ирээд удаагүй байжээ. Одоогоор талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа ба гаднын нөлөөтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 Ч.УЛААН САЙДЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ӨРГӨН БАРИЛАА

УИХ дахь АН-ын бүлгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг өргөн барьж байгааг мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Засгийн газрын гишүүнийг огцруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн барьлаа. Ч.Улаан сайдыг огцруулах хангалттай шалтгаан бий. Малчдын малаа борлуулах үнэ энэ намар маш их унасан нь малчдын амьжиргаанд муугаар нөлөөлж байна. Үүнд махны экспортод квот олгодог болсон нь нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл ХХААХҮЯ  хятад эзэнтэй 10 гаруй компанид махны экспортын квот олгодог болсон. Тэд бусад 100 гаруй компаниас малыг нь авч гаргахдаа нэг кг махнаас 3000 гаруй төгрөг нэмж авч гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл квотынхоо авлигын мөнгийг бусад компаниас авч байгаатай агаар нэг. Харин тэр компаниуд нь төлөх төлбөрөө малчдын малын үнийг бууруулах замаар олж авч байна. Ийм учраас малчдын малын үнэ буурч байгаа юм. Квотын асуудлаар боомилж байгаа нь махны компаниудыг маш хүнд байдалд оруулж байгаа. Малчид махны экспортын авлигыг өөрсдийн хөлс хүчээрээ төлж байна. Тийм учраас Ч.Улааныг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьж байна" гэлээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 СЗХ-НЫ ШИНЭ ДАРГА Д.БАЯРСАЙХАН 45,000 ИРГЭНИЙХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ДӨНГӨХ ҮҮ
 


Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан албан тушаал ахихтай зэрэгцэн тус хорооноос “Улсын их дэлгүүр” хувьцаат компанийг ээлжит удаагаа шүүхэд өгч буйгаа мэдэгджээ. Ээлжит удаагаа гэж тодотгохын учир нь Улсын их дэлгүүр хувьд шилжсэн цагаасаа эхлэн жинхэнэ эзэд болох 45,000 жижиг хувьцаа эзэмшигчдээ үр өгөөжөө хүртээгээгүй. Томоохон хувьцаа эзэмшигчид болох “Номин холдинг” компанийн эздийн бизнес улам бүр тэлж, улсын бэлгэдэг болсон Их дэлгүүр “Номин супермаркет” болтлоо зүсээ хувилгасан. Энэ бүгдийг зөвхөн ашиггүй ажилласан гэх санхүүгийн тайлангаар халхавчлан ирсэн юм. Жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс энэ талаарх гомдлоо Санхүүгийн зохицуулах хороонд удаа дараа гаргаснаар 2015 онд анхны шалгалт орсон. Шалгалтын дүн ч жижиг хувьцаа эзэмшигчдийн талд гарч байлаа. Харин шүүхийн шатанд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг Санхүүгийн зохицуулах хороо тууштай хамгаалж чадаагүй.  

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ДУУЧИН IU-ГИЙН НУЛИМСТАЙ ҮДЭЛТ: "ЧИНИЙ НЭРИЙГ МАРТАХГҮЙ"
 

2017 онд "Shinee" хамтлагийн дуучин, 27 настай Ким Жон Хюн, 2019 онд "F(X)" хамтлагийн дуучин, 25 настай Солли, 2019 оны арваннэгдүгээр сарын 24, "Kara" хамтлагийн дуучин, 28 настай Кү Хара...

Өнөөдөр олон улсын бүхий л хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Кү Харагийн үхлийн талаар шуугиж байна. Тэр өчигдөр гэртээ нас барсан байдалтай олдсон юм.  Бидний мэдэхээр дуучин Ким Жон Хюн, Солли нарын амиа хорлосон нь тогтоогдсон бол Кү Харагийн нас барсан шалтгааныг хараахан ил болгоогүй байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top