Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр /2019.11.27/ тохиож байна.
Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг ”Чингис хаан“ одонгоор шагнадаг уламжлалтай. 2005 оноос "Чингисийн одон"-г олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онуудад олгохгүй алгасаж байжээ.
Ингээд Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүдийг танилцуулж байна.
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
- 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
- 2014 онд Академич Хавтгайн Намсрай
- 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр
- 2019 онд “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг
Сэтгэгдэл ( 8 )
yagaad ch yum neg l setgeld dotno bish bn ene shagnaliin zarim ezed...udahgui ner hund n unahvii dee yag l gaviyatiin ner hund shig
Буцааж авахаар 6 хүн бгаа юм биш үү
Энж экс ерөнхийлөгчид, тэр увайгүй улс төрчиддөд улс орон. ард иргэдээ хоосруулсан гэж шагнасан юм байхдаа?!?! Нүдээ олсонгүй дээ...
Энэ 2 муухай Багабанди Очирбат 2 оос буцааж ав уү хийсэн эх орноо харийхантай ниылж цөлмөө биз дэн шунал гэж. шула. Сэтгэл гэж чулуу болсон 2
Ene 4 deer nemeed yaruu nairagch.guuchin 2 iin shagnaliig butsaaj avmaar ym.odoo ene hamtlagt ch gesen iim tom shagnal hereggui dee.udahgui biee toogood taraad alga bolno doo.dashdondog bol demii hudlaa gar sh dee...
Ёстой зөв.Энэ 4 баагийгаас шагналаа буцаавал таарна.Улс эх орондоо дандаа гай зовлон болсон хог шаарнууд.
1.П.Очирбат, 2. Р.Гончигдорж. 3. Н.Багабанди. 4. Д.Дэмбэрэл энэ дөрвөн хүнийг шагнасан шаггналыг нь эргүүлэн ХУРААЖ АВ!
1.П.Очирбат, 2. Р.Гончигдорж. 3. Н.Багабанди. 4. Д.Дэмбэрэл энэ дөрвөн хүнийг шагнасан шаггналыг нь эргүүлэн ХУРААЖ АВ!