Коронавируст цар тахлын улмаас Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн төлөвлөсөн бүх үйл ажиллагааг цуцлахаар болжээ.
Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн 01-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдрийг гэртээ байж, хариуцлагаа өндөржүүлэн, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөхийг Ерөнхийлөгчийн тамгын газраас уриалсан байна.
Өнөөдөр төрийн гурван өндөрлөг Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн, "Чингис хаан" одон гардуулж, бөхийн өргөөнд хүчит бөхийн барилдаан болох хуваарьтай байсан юм.