ТАНИЛЦ: Ерөнхий сайдын айлчлалын үеэр зурагдсан 12 баримт бичиг

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд дараах 12 баримт бичигт холбогдох салбарын сайд, албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.


  1.  “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
     
  2. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын  Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”
     
  3. ““Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын  Тээврийн яам хоорондын хэлэлцээр”
     
  4. “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”
     
  5.   “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”
     
  6.  “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон  Оросын Холбооны Улсын  Аж үйлдвэр, худалдааны  яам хоорондын санамж бичиг”
     
  7.  “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оросын Холбооны Улсын  “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ”
     
  8.  “Зүүнбаян – Таван толгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”
     
  9.  “Монгол Улсын "Эрдэнэс Монгол" ХХК ба Оросын Холбооны Улсын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”
     
  10.  “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Оросын Холбооны Улсын  “Русская кожа” хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг”
     
  11. “Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк ба ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
     
  12. “Очир Гэгээн Сүндэр” ХХК болон “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАЯР(122.201.23.122) 2019 оны 12 сарын 04

цахилгаан эрчии хүчний салбарт хамтран ажиллах, газфромтой гэрээ үзэгдэх гэсэн үгнүүд харагдаад байх юм уг. хийн хоолойн асуудал энэ дотор л байгаа байх даа

0  |  0
Уншигч(103.229.123.130) 2019 оны 12 сарын 04

Хорин хэдэн жил хулхидууллаа, хэдийнэ дүгнэлт хийгээд цааш хөдлөх цаг болсон. АНУ, ЕХ. Япон гээд

1  |  0
Зочин(202.126.88.163) 2019 оны 12 сарын 04

Эх оронд ашиг тустай нэг ч зүйл байхгүй байна хий хоосон зүйл хайран мөнгө зардал

0  |  0
Хаа(203.91.115.42) 2019 оны 12 сарын 04

ХИЙГ ХООЛОЙ ГЭСЭН ГАНЦ Ч ҮГ ҮСЭГ АЛГА ТИЙМ БАЙХАД ШИЙДЛЭЭ ГЭЖ ХУДЛАА ХУЦАХАА БОЛИОЧ .ИЙМ ЮМААР УЛС ТӨР ХИЙЖ ПОПОРДОХГҮЙ ШҮҮ ЁРӨНХИЙЛӨГЧ ЮМ ДУУГАРААГҮЙ БАЙХАД ЁС ДУУГАРЧ ТОМОРЧ БОЛОХГҮЙ МЭДЭХГҮЙ БОЛ МЭДЭЖ АВ

0  |  0
Top