Д.Медведев: У.Хүрэлсүх бид хоёр шинэ төслүүдийн талаар чухал хэлэлцээ хийлээ

2019 оны 12 сарын 04

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй  албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Өчигдөр /2019.12.03/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзаж, 12 баримт бичигт холбогдох салбарын сайд, албан тушаалтнууд гарын үсэг зурсныг zindaa.mn сайт шуурхай мэдээлсэн. Д.Медведевийн байр суурийг ч хүргэсэн.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мөн өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа олон жилийн найрамдал, ойлголцол, хандлагад суурилдаг. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх бид хоёр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар, хөрөнгө оруулалтын шинэ төслүүдийн талаар чухал яриа хэлэлцээ хийлээ” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХАЗГАР ГЭНДЭН(122.201.21.191) 2019 оны 12 сарын 04

МУУХАЙ ХОШГОРУУЛААД Л МУУХАЙ ХОШГОРООД ДУУСЛАА ! УГААСАА ОЙЛГОМЖТОЙ БАЙСАН ЦААШИД Ч ОЛОН ЖИЛ ИЙМ БАЙНА !

0  |  0
Top