Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд өчигдөр /2019.12.03/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ОХУ-ын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Ерөнхий захирал Центер Ян Владимирович нар компанийн түншлэл, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг байгуулснаар, Уул уурхайн компаниудын үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжийг шинэчлэн, ашиглалтын үр өгөөж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна инженер, техникийн ажилчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж талууд үзэж байна.
Дашрамд дурдахад, энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний ОХУ-д есөн жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
Сэтгэгдэл ( 3 )
Seimens hamgiin suuliin ueiin tog baga iddeg
Баяр хүргэе. Улам их ажил хийгээрэй Эрдэнэс монголчуудаа\n
Orosiin hozrogdson teknikeer uu