"Эрдэнэт" үйлдвэр "Росгеологи" компанитай хамтарч гүний хайгуул хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж байгаа билээ. Үүний нэг нь “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ОХУ-ын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ” ба гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Росгео” ХН-ийн Удирдлагын дарга, Ерөнхий захирал С.Н.Горьков нар гарын үсэг зурлаа. 

Гэрээний талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дараах тайлбарыг өгсөн юм.


Х.БАДАМСҮРЭН: 

“Эрдэнэт үйлдвэрийн хувьд “Росгеологи” компанитай геологи хайгуулын чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ бол Эрдэнэтийн овооны ордыг гүнд нь хайгуул хийх, мөн тухайн орчимд хайгуул хийх, ингэхдээ хамгийн орчин үеийн арга аргачлал, техник технологийг нэвтрүүлэх ажил болж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд сүүлийн гурван жилд геологи хайгуулынхаа ажлыг 2016 онтой харьцуулахад хоёроос гурав дахин нэмэгдүүлсэн. Ингэсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 жилээр урстасгаж, өнөөдрийн байдлаар цаашдаа 60 жил ажиллах нөөц баялагтай байна. Нөөц баялаг улам их байвал Эрдэнэт үйлдвэрт ч, Монгол Улсад ч үр өгөөжтэй байх учиртай.

Уулын баяжуулах үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс нь нөөц баялаг. Ийм учраас олон жил Зөвлөлтийн, Оросын геологичидтой хамтарч ажилласан туршлагадаа тулгуурлан шинэ нөхцөл байдалд, шинэ арга барилаар хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа. 

Ордыг ашиглах нөөц баялаг бол хэмжээтэй. Тиймээс хайгуулын менежмент, байгаль орчны асуудлыг байнга ярьж явах ёстой. Гэхдээ болж өгвөл, аль болох урт удаан хугацаанд үйлдвэрлэлээ ажиллуулах, насжилтыг удаан байлгахын төлөө ажиллах хэрэгтэй. Цаашдаа баяжмал гаргаж байгаа бол боловсруулалтын түвшинг дээшлүүлэх чиглэлд явж байна. Нөгөө талаас уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсмэл ордууд бий болдог. Ядуу агуулгатай хүдрийн овоолго, хаягдлын аж ахуйд бий болсон орд бол үүсмэл орд. Тиймээс энэ чиглэлээрээ ч бид орос нөхдүүдтэй хамтарч судалгаа шинжилгээ хийнэ” 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.13) 2019 оны 12 сарын 04

Уг нь Орос ах нараа түшэж дагавал дээр дээ

0  |  0
Zochin(192.82.72.21) 2019 оны 12 сарын 04

Erdenet oyu hotiig holboson tz barij ogno

1  |  0
Тэнэг монгол(202.55.188.91) 2019 оны 12 сарын 04

Төсөвөө 2 талаасаа тэнцүү гаргана...хоосон газар ацаа хийх гээд бгаан...дуугай төмөр замаа аваачээ....газан хоолойг нь үнэгүй 50 жил явуулъя гээд Эгийн станцаа зөвшөөрүүлээчээ

0  |  0
Зочин(66.181.161.24) 2019 оны 12 сарын 04

Оросын геологийн судалгаа одоо ч үнэ цэнээ алдаагүй технологоо зөв удирдахад судалгаа маш чухал. Цааш нь судлах зүйл эрдэнэтийн ордод маш их бий. Манай захирал зөв зүйл хийжээ

1  |  0
Монгол(202.126.88.221) 2019 оны 12 сарын 04

Энэ ссс гэнэ нүүрээ нуусан эрлийзээ 30 жил монголчуудыг гуйлгачин монгол эмсийн дотор өмхий хужаагийн шээс баас тарьж явааг нэг хэлээд бодоод нэг үз гөлөгөө...\n

0  |  0
ссс(139.5.216.216) 2019 оны 12 сарын 04

хэхэхэ за одоо эхлэж байх шив, үхтлээ зүтгээд байсан буцаад орсуудын хавханд бүхнээ тавьж байгаа л юм байна. орсуудын оролцохгүй юм байхгүй болох гээд байна даа! \nтөмөр замд оролцоно, монгол базаальт хүртэл гарын үсэг зурж байх шиг байсан, одоо эрдэнэт гээд л жагсаалт хөврөх нь дээ

0  |  3
Top