Монголын Улсын Шадар сайд, “Газпром”-ын ТУЗ-ийн дарга нар санамж бичигт гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

Монгол, Орос, Хятадын нутгаар дайруулах байгалийн хийн хоолойн санамж бичигт Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ”Газпром” компанийн захирал Алексей Миллер нар гарын үсэг зурсан юм. Уг санамж бичигт байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, эдийн засгийн үр өгөөжийг тогтоох тухай тусгажээ.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(43.242.243.195) 2025 оны 03 сарын 13

Www.shuurhai.mn

1  |  0
123(150.129.142.34) 2025 оны 03 сарын 13

Одоо манайхан ажил хэрэгч, шуурхай хандах хэрэгтэй. Биднийг тохиролцсон асуудлуудаасаа буцдаг, залхуу, хөшүүн хойрго ханддаг гэж ОХУ-ын тал байнга шүүмжилдэг гэнэлээ. Тийм байдал битгий л гаргаасай

1  |  0
Od(182.160.35.76) 2025 оны 03 сарын 13

Eronhii saidadaa bayr hurgie!

1  |  0
Close menu