Монгол, Орос хоёр улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Москва хотноо байгууллаа.
Сануулахад, өнгөрсөн есдүгээр сард В.Путиныг манай улсад айлчлахад 3, 4 дүгээр цахилгаан станцад технологийн шинэчлэл хийх асуудлыг манай талаас тавьсан.
Тэгэхээр Монгол Улсын Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний Сайд А.В.Новак нарын байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хойд хөршийн дэмжлэгтэйгээр хуучирсан станцуудаа шинэчлэх ажил хийгдэх болов уу гэсэн хүлээлт байна.
Эрчим хүчний яамнаас өгч буй албан мэдээлэлд бол “Тус хэлэлцээрийг байгуулснаар эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмаар үр ашигтай, эдийн засаг, шинжлэх ухаан - техникийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. ОХУ, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих, олон улсын болон бүс нутгийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах дэд бүтцийн барилга байгууламж барих судалгаа хийх, шинэчлэх, өргөтгөх,эрчим хүчний үйлдвэрлэх, экспортлох, импортлох, эрчим хүчний сүлжээг хөгжүүлэх чиглэлийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцээрт тусгасан болно” гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Reaktiv chadliin stantsiig barichihval olon stants barih hereg garahgui
ДАВААСУРЭН ГОЛИЙСОН ХАР ЦАРАЙЛСАН ФСДА ЧИНЬ УХСЭНДЭЭ ПОПРООД АЖИЛ УЯААД БАЙНАА. ОРОСУУД ИРЭЭД 3RD СТАНЦ ДЭЭР ГЭХЭД Л ГАДНАХ ДЭД БУТЭЦГУЙ БОЛ 545 САЯ EURO ДЭД БУТЭЦТЭЙ БОЛ 650 САЯ ЕВРО ГЭЭД ХЭТ ОНДОР УНЭТЭЙ ГЭЭД БОЛЬЧООД БАЙХАД ДАХИН ДАХИН САНАЛ ТАВИАД БАЙНАА. НААД 3RD СТАНЦЫГ ЧИНЬ ЯАРАЛТАЙ ШИНЭЧЛЭХГУЙ БОЛ БОЛОХОО БОЛИЛОО. ЧИНИЙ ПОПРООД УЛС ОРНЫ ТОЛОО ЗУТГЭСЭН ХУДЛАА ДУР ТОРХ ЧИНЬ ХЭТЭРЛЭЭ.