Видео: Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сочи хотод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа. Төрийн тэргүүдийн уулзалт хоёр орны харилцаа хөгжин цэцэглэж байгааг тэмдэглэсэн уулзалт боллоо гэж Кремлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 


Уулзалтын эхэнд В.Путин “Хүндэт ноён У.Хүрэлсүх таныг хүлээн авч байгаадаа баяртай байна. Дахин уулзаж байгаадаа их баяртай байгаагаа илэрхийлье. Манай хоёр орны харилцаа итгэлтэй хөгжиж байна. Өнгөрсөн жил хоёр орны бараа эргэлтийн харилцаа 21 хувь өслөө. Энэ оны эхний 8-9 сард дахин 15 хувь өссөн үзүүлэлт гарсан байна. ХАА, уул уурхай, эрчим хүчний салбарт харилцаа улам хөгжиж, “Газпром” байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлж эхлээд байна. “Роснефть” Монголын нефтийн бүтээгдэхүүний 80 хувийг нийлүүлж байна. Эрчим хүчний салбарын хувьд бидэнд хамтран, хэрэгжүүлж болох сайн төслүүд байгаа. Гуравдагч оронтой хамтран хөгжүүлж болох төсөл ч бий. Ерөнхий сайд танд хэлэхэд Евразийн эдийн засгийн холбоотой харилцахад бид Монголд туслахад бэлэн байна. Монгол анд нөхөд минь сонирхож байгаа гэдгийг мэдэж байна. Та ОХУ-д маш том хөтөлбөртэй ирсэн. Энэ айлчлал хоёр орны харилцаанд ашигтай, үр дүнтэй болно гэдэгт итгэж байна. Баярлалаа” гэж хэлжээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.226.67.57) 2019 оны 12 сарын 08

Da zdrasvite Tovarish Putin

1  |  0
Зөвлөгч(103.10.23.217) 2019 оны 12 сарын 06

Амжилттай 2 орны хамтын ажиллагаа хэрэгжих байхаа.

0  |  0
Zochin(43.242.243.195) 2019 оны 12 сарын 06

Hohleait

0  |  0
Top