АЙЛЧЛАЛ: Монголын төлөөлөгчийн газрыг ВЛАДИВОСТОКТ нээхээр боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

-Манай сэтгүүлч Б.Мөнхзаяа ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна-  


ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр айлчлалынхаа эхний өдөр ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт хийж, хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурцгаасан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхий сайдад уламжилсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2019.12.04/ буюу айлчлалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо болсон "Монгол-Орос, Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь" сэдэвт бизнес форумд оролцож, үг хэллээ. Үүнээс гадна "Монголд үйлдвэрлэв" бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

Энэхүү айлчлалын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хоёр талын харилцааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ. Жишээлбэл, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэхээр боллоо. Мөн үр ашгийг нь нэмэгдүүлэхээс гадна шинэ төмөр зам тавихад Оросын тал оролцохоор боллоо. Энэ мэт харилцан ашигтай бусад шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр тогтоод байна. Түүнчлэн талууд хөдөө аж ахуйн салбарт газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийг чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Хамгийн гол нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байх ОХУ-ын эзэмшлийн эд хөрөнгийг хэсэгчилж шийдвэрлэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Ингэснээр 500 Монгол болон Оросын гэр бүлийн орон сууцны асуудал шийдэгдэж байгаа юм. Хоёр тал цэрэг, техникийн салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, үргэлжлүүлэхээр тохироод байна" хэмээн онцоллоо.

Харин ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев "Манай хоёр орны хамтын ажиллагаа олон жилийн найрамдал дээр тулгуурласан. Эдийн засаг хүмүүнлэгийн салбарт нягт харилцаатай байдаг. Олон улсын болон бүс нутгийн асуудалд ижилхэн байр суурьтай явж ирсэн.  Хоёр орон худалдаа, эдийн засгийн тухал түншүүд гэж хэлж болно. Харин 2017 оноос худалдааны эргэлт эрчимтэй өсөж байна. Ойролцоогоор 13-14 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хөрөнгө оруулалтын шинэ төслүүд болон одоо хэрэгжиж байгаа төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр тохиролцоонд хүрлээ. Тухайлбал, хоёр орны хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон "Улаанбаатар төмөр зам" ХХК дээр тулгуурлаж, тээврийн шинэ коридорыг бий болгох, бүс нутгийн барааны урсгалыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ. Монгол Улсын нийслэл дэх дулааны цахилгаан станцуудыг шинэчлэх төслийг үргэлжлүүлнэ. Цахилгаан эрчим хүчний салбарт гэрээ зурсан. Энэ хүрээнд шинэ технологийг нэвтрүүлэх, эрчим хүчний бүтцийн найдвартай ажиллагааг хангах зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо. Өнөөдөр 1957 онд зурсан Хоёр талын худалдааны гэрээнд өөрчлөлт оруулж, шинэчилсэн нь хүчин төгөлдөр болж байна. Үүний хүрээнд Монголын Худалдааны төлөөлөгчийн газрыг Владивостокт нээхээр болсон. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, нисэх онгоц үйлдвэрлэх зэрэг аж үйлдвэрийн салбарт хамтарч ажиллана" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.21.192) 2019 оны 12 сарын 05

Injener natsagnyamiin reaktiv chadliin tsahilgaan stantsiig daraa n mongold ashiglahgui baigaa amerikiin ongotsiig

0  |  0
Зөвлөгч(103.57.95.89) 2019 оны 12 сарын 04

Хужаа админ сэтгэгдэл устгахаа больёо.Хаана хүний эрх байна хужаагийн гар болсон админ нэртэй данжаад л байна хогийн хар баас.Хятадын алчуур л байна.

0  |  0
Зөвлөгч(103.57.95.89) 2019 оны 12 сарын 04

Сайхан мэдээ байна.Монгол Оросын найрамдал үүрд мандан бадраг.Будет этого прекрасный событие.Дружба дружестве Монголия и Россия простут.It”s good news.Mongolian and Russian cooperation forever plourish.

0  |  0
Зөвлөгч(103.57.95.89) 2019 оны 12 сарын 04

Сайхан мэдээ Монгол Оросын найрамдал үүрд мандан бадраг.

0  |  0
Top