АЙЛЧЛАЛ: Хийн хоолойн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын тэргүүнтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалт хийж хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийг дараагийн шатанд хүргэх асуудлыг хөндсөн юм. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд 12 санамж бичгийг байгуулсан. Айлчлалын хоёр дахь Монгол, ОХУ-ын эдийн засгийн форумыг зохион байгуулж хоёр улсын хувийн хэвшлийн байгууллагуудын харилцан хамтран ажиллах боломжийг нэг шат ахиуллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын гол асуудал бол олон жилийн туршид яригдаж байгаа Монгол Улсаар дайран өнгөрөх хийн хоолойн асуудлыг шийдвэрлэх байв.

Айлчлалын гурав дахь өдөр буюу өнөөдөр /2019.12.05/ Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Сочи хотыг зорьж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ганцаарчлан уулзан, Монгол Улсаар дайран өнгөрөх хийн хоолойн асуудлыг эцэслэн шийдвэрлэхээ мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.192) 2019 оны 12 сарын 05

газрын тосны хоолойг дайруулж

0  |  0
zochin(192.82.67.7) 2019 оны 12 сарын 05

Erchim hucheer orosuudaas haraat baij herhevch bolohgui shuu

0  |  0
zochin(192.82.67.7) 2019 оны 12 сарын 05

Er. said mini bitgii l orosuudiin urhind orchihooroi doo

0  |  0
Kkk(98.113.248.233) 2019 оны 12 сарын 05

Wa ha ha! Odoo hurtel shiideegui l bgaa yum uu? Haanaa gatsaad baigaa yum bol?

0  |  0
БИД(202.9.46.38) 2019 оны 12 сарын 05

Хэн нь шийдвэрлэх юм бэ? ойлгомжгүй

0  |  0
Top