ДЭЭД ШҮҮХ: Сентеррагоулдын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг АМГТ-т даалгалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2019.12.09/  хянан хэлэлцлээ.

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.136) 2020 оны 01 сарын 04

элбэгдорж гэдэг хүн ноён уулыг чинь ухуулахгүй гэчихээд яг ашиглахдаа тулахаар нөгөө талд ороод зугтчихдаг гэж байгаа, болоо ч үгүй ухан ашиглаг гэж улаан цайм хэлж байгаа юм даа.

1  |  0
Зочин(202.9.46.136) 2020 оны 01 сарын 04

цаг өөр болжээ. нөгөө элбэгдоржийг байхад хууль бус шийдвэр гаргадаг байсан бол одоо монгол түмний эрх ашгийн төлөө шийдвэр агргадаг болж

1  |  0
Зочин(202.9.46.136) 2019 оны 12 сарын 09

ээ бурхан минь ашгүй дээ. эзэн чингисийн минь хүртэл мөргөж шүтэж ирсэн гэдэг ямартай даа ноён уул гэх вэ, тийм уулыг халдлагаас дээд шүүх аварчээ. цаг өөр болж л байгаа юм бн. нөгөө адгийн муухай хулгайч, худалч зандалчин цахиагийн элбэгдорж гэтэл яалаа. сонгогдоогүй байхдаа та нар доороос нь сайн тэмцээд өгөөрэй, би өөрчлөөд өгнө гэж сагачихаад нөгөө бүхнийг хулгайлж байхдаа бүр амташчихсан ноён уулыг минь хүртэл идэхээр, бас мэдээж бөөн авлига авчихсан ашиг л даа, ашиглаг ухаг л даа ухаг гээд зогсч байсан. ам ажил хоёр нь алцан тийрэн мөн ч адгийн амьтан байсан даа. одоо оргоод зугтчихсан.

0  |  0
Зочин(192.82.74.148) 2020 оны 01 сарын 04

Шүүх гаагүй ажиллаж эхэллээ. Нэгэн этгээд 2012 оны үед 30 сая төг байхад УДШ-д нөлөөлж ямар ч хэргийг янзлана гэж сайрхаж байсан гэдэг. Тийм болчихсон шүүхээс 17-г түдгэлзүүлсэн нь Х.Баттулга ерөнрийлөгчийн гавьяа гэж үнэлэгдэнэ.

1  |  0
Top