#1 НДШ-ИЙН НЭМЭГДЭЛД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
#2 ХАРИУЦЛАГАГҮЙ КОМПАНИУДЫН ТОЛГОЙГ МОНГОЛЫН ШҮҮХ ИЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ...
Тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй нь БАТЛАГДСАН компаниуд Засгийн газрыг ШҮҮХЭД өгчээ
Монголын эдийн засгийн тэнхээ тамир уул уурхайн салбараас хамаарч буйтай хэн ч маргахгүй. Гэхдээ энэ нь ХАРИУЦЛАГАГҮЙ уул уурхайг зөвтгөх үндэслэл биш гэдгийг Zindaa.mn сайт өнгөрсөн хугацаанд олон нийтлэл, бичвэрүүдээр хөндсөн билээ. Төр, хувийн хэвшлийн аль нь ч байсан газрын доорх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг орлого олохдоо байгаль орчинд заналхийлэх эрх байхгүй. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа хууль, журмын хүрээнд явагдаж буй эсэх, уул уурхай эрхлэгчид хариуцлагаа ухамсарлаж буй эсэхийг төрийн байгууллага шат шатандаа хянаж байх ёстой л доо. Харин манай тухайд өнгөрсөн олон жилүүдэд төр засаг энэ чухал үүргийг ор нэрийн төдий “үүрч” ирснийг нөхцөл байдал батална.
Баримт хэлье. 1994-2017 оны хооронд нийт 16,175 ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар 1,491 байршилд уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч, эзэнгүй орхигдсон, нөхөн сэргээх шаардлагатай нийт 9,381.4 га талбай байгаа юм. Нөхөн сэргээхэд хамгийн багадаа 187.7 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг БОАЖЯ-наас мэдэгдсэн. Тэгэхээр энд дурдагдаж буй тоон үзүүлэлт Монголын төр засаг цаашид уул уурхайг хариуцлагажуулахад дорвитой шийдвэрүүд гаргаж, бодитой ажиллах шаардлага тулсныг харуулж байгаа юм.
#3 РИО ТИНТО “ОЮУТОЛГОЙ”-Н ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ, ОДОО ЯАХ ВЭ!
Рио Тинтогийн босс “Оюутолгой”-н гэрээг сайжруулахад бэлэн гэж ам бардам хэлснээс гурван долоо хоногийн дараа Рио Тинто албан ёсоор сайжруулна гэдгээ мэдэгдлээ. Монгол дахь мега төсөл гэгдэх “Оюу Толгой”-н асуудал нь ч бас мега. Бүтээгч үйлдвэрлэлгүй, мөнгө багатай Монгол Улсын ганц төсөлд хөрөнгө оруулагч нь Рио Тинто. Үйлдвэрлэлгүй учраас ямар сайндаа тэдний оруулсан 1.5 тэрбум ам.доллар валютын нөөцийг бүрдүүлж байх вэ дээ. Хөрөнгө оруулсан Оюу Толгой нь ээдрээтэй түүхийг туулсаар арав дахь жилтэйгээ золгоод байна. Далд уурхай ашиглалтад орох хүлээлттэй ч хойшилсон, гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй гэх олон сүүдэр тэднийг дагаж байгаа.
Сүүдэр ихтэй мега төсөл одоо хэлэлцээрийн ширээний ард үргэлжлэх нь. Парламентын тогтоолыг хожим дэлгэрэнгүй тайлбарлах учир одоо анхаарах ёстой хэд, хэдэн зүйлсийг нуршилгүйгээр дурдъя.
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын тэргүүн заалтыг уншигч та анхаарах ёстой.
#4 Ц.ЦЭРЭНПУНЦАГ ГАРЬД “ASPIRE MINING” ДАХЬ ЭЗЭМШЛЭЭ 52.5 ХУВЬ БОЛГОН ДАХИН ӨСГӨЛӨӨ
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компанийн хувьцааны 51 хувийг Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмших болсныг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр хувь эзэмшлээ 1.5 хувиар нэмэгдүүлж, нийт хувьцааны 52.5 хувийг эзэмшигч болжээ. Тодруулбал, 2.75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хийсэн байна.
Сануулахад, “Aspire Mining” компани өнгөрсөн есдүгээр сард 27.5 хувийн хувьцааг эзэмшигч Ц.Цэрэнпунцагтай 33.5 сая ам.долларын хөрөнгө татах чиглэлээр хувьцаа захиалгын гэрээ байгуулж байсан юм. Улмаар Ц.Цэрэнпунцаг гарьд хувьцаа эзэмшлээ 51 хувь болгон нэмэгдүүлснээр, компанийн гүйцэтгэх удирдлагын багийг өөрийн хүмүүстээ хариуцуулсан. Д.Ачит-Эрдэнэ “Aspire Mining” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлээд байгаа юм.
#5 ИЧИНОЖЁО 30 КГ ТУРЖЭЭ
Никкан спортс
Мэргэжлийн сүмогийн монгол бөх Ичиножёо 30 кг жин хасаж чадсан байна. Нурууны өвчнөөр өнгөрсөн тэмцээнд барилдаагүй тэрбээр энэ сарын 9-нөөс бэлтгэлээ хийж эхэлсэн. Өнгөрсөн есдүгээр сарын башёд 224 кг жинтэй байсан бол хоёр сар хоолны дэглэм барьсны эцэст 192 кг хүртэл буулгасан байна. Дээд зиндаанд анх дэвшин бужигнуулж байсан таван жилийн өмнөх жиндээ буцан орлоо гэсэн үг юм.
Сэтгэгдэл ( 0 )