Фейсбүүкийн 29 мянган ажилтны цалингийн цэс алдагджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Блүүмберг агентлаг Фейсбүүк компанийн 29 мянган ажилтны цалингийн мэдээлэл алдагдсан тухай мэдээлжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард компанийн ажилчдын мэдээлэл, цалингийн цэс зэргийг агуулсан хард диск хулгайд алдагдсан байна. Цалингийн цэсээс гадна бонус шагнал, сарын гүйцэтгэл зэргийг нь өөрийн болгожээ.

Эх сурвалжийн мэдээлснээр арваннэгдүгээр сарын 17-нд хард диск хулгайд алдагдаж, 20-нд нь хариуцсан албанд мэдэгдэн, арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Фейсбүүкийн удирдлагын багт албан ёсны мэдээлэл ирсэн байна.

Компанийн зүгээс ажилчдынхаа хувийн мэдээллийг хамгаалах, хулгайд алдагдсан тохиолдолд нууцлах зэрэг программ хангамжийг хөгжүүлж байгааг мэдээллээ. Одоогоор хулгайд алдагдсан хард диск дэх мэдээллийг хамгаалах талаар ажиллаж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top