Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт үргэлжилж байна

2019 оны 12 сарын 19

“Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт” хоёрдахь өдрөө удирдах ажилтнуудын  бие бялдрын шалгуур үзүүлэлтийн дагуу түвшин тогтоох шалгалтаар ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын зааланд үргэлжилж байна.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 удирдах ажилтан хамрагдаж байгаа юм.

Өнөөдөр удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангах дадлага, сургууль зохион байгуулагдаж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудын 2020 оны  гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталснаар өндөрлөх юм  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top