Нийгмийн сүлжээний “аварга загас” Фейсбүүк компанийн 267 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл тэр дундаа утасны дугаар, хэрэглэгчийн код алдагдсан байж болзошгүй байна.
Энэ сарын 14-ний өдөр хөндлөнгийн шинжээч Боб Дьяченко анх энэ тухай олж тогтоожээ. Системийн болон дата анализ хийж байхад олон сая хэрэглэгчийн нууцлалд алдаа гарсан байж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан байна. Улмаар хоёр долоо хоног судалж байж “Comparitech” компаниараа дамжуулан олон нийтэд зарлажээ.
Фейсбүүк хэрэглэгчийн код нь тухайн хүний холбогдох мэдээллийг агуулж байдаг гэдгээрээ онцлог. Тиймээс хэрэв энэ код ил болж, буруу этгээдүүдийн гарт орсон тохиолдолд банкны залилан болон “investment scan”-д өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Энэ төрлийн гэмт хэрэг Вьетнам улсад ихээр бүртгэгддэг юм.
Фейсбүүк компанийн системийн нууцлалд байх цоорхойг ашиглан залилах тохиолдол буурахгүй байсан учраас арга буюу тухайн хэрэглэгчийн гар утасны дугаарыг ил болгохгүй нуух бодлого баримталсан билээ.
Одоогоор тус компани Боб Дьяченкогийн мэдэгдэлд албан ёсны ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )