НӨАТ-ын баримтаа 2020.01.08-ны 23:59 цагаас өмнө бүртгүүлээрэй

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 01 сарын 03

Нэмэгдсэн өртгийн албан татвар  /НӨАТ/ төлөгчийн худалдан авалтад төлсөн татварын баримтаа 2020.01.08-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундээс өмнө бүртгүүлэхийг Татварын байгууллагаас анхааруулжээ.

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6-д ..Албан татвар төлөгч нь тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна.. гэж заасны дагуу иргэн та 2019 оны цахим төлбөрийн баримтаа цахим татварын системд 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундээс өмнө бүртгүүлэх учиртай юм байна.

Харин НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн татварыг буцаан олгох журамд зааснаар дараа оны нэгдүгээр улиралд урамшууллыг нь шилжүүлэх журамтай. Энэхүү журмын дагуу өнгөрсөн 2019 оны буцаан олголтыг хоёрдугаар сардаа багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөж буй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top