Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сарын 27-ны ням гарагаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ.
Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
НӨАТ-ын буцаалтаар дараах автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг. Тэгвэл дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоор төлөх хүсэлт хүлээн авах хугацаа өчигдөр дууссан байна.
Сэтгэгдэл ( 0 )