Украины иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоц Ираны нийслэл Тегеран хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн даруйдаа техникийн асуудлаас болж осолдсоны улмаас 167 зорчигч, нисэх багийн есөн гишүүний хамт амиа алджээ.
Аврагчид онгоцны хар хайрцгийг Ираны нийслэл Тегеран хотын орчмоос олсон бөгөөд хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Осолтой холбогдуулан Украины Ерөнхийлөгч В.Зеленский амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар, ослын газар гарсан галыг унтрааж байна.
Ослын газар дээр аврагчид, гаднын элчин сайдын яамдын ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд амиа алдсан зорчигчдын нэрсийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байна.
“Боинг” компани Ираны нийслэл Тегеран хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Киев хотын чиглэлд хөөрсөн онгоцны ослын талаар мэдээлэл цуглуулж байна гэж тус компаниас мэдээлжээ.
Украины иргэний агаарын тээврийн PS752 Тегеран-Киев чиглэлийн Боинг 737 онгоц өнөөдөр өглөө 02.42 цагт /10.42 Улаанбаатарын цагаар/ хөөрч, хоёр минутын дараа дохио өгөхөө больж, осолдсон юм. Ослын шалтгааныг техникийн асуудал гэж тогтоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )